Болсон Явдал

‘Хүний шүд’ -тэй загас олсон эмэгтэй ихэд гайхаж балмагджээ – Ямар эвгүй хог вэ

Далайн эрэг дээр сайхан алхах нь алжаалаа тайлах хамгийн сайн арга байж болох юм. Гэсэн хэдий ч хачин жигтэй дүр төрхтэй амьтныг олж илрүүлсэн эмэгтэйн хувьд энэ явдал аймшигтай байсан гэдэгт итгэлтэй байна. Малея Бурроуз АНУ-ын Жоржиа мужийн Сэйнт Симон арал дээр байсан бөгөөд элсэн дотроос ү.хс.эн загас олжээ. Түүнийг ойроос харахад загас ‘хүний ​​шүдтэй’ болохыг анзаарсан байна.

Тэрээр хэлсэн нь: ‘Бид зүгээр л далайн эрэг дагуу явж байсан бөгөөд энэ загас эрэг орчмоос хол угаагдсан байсан нь бидний анхаарлыг татсан юм. Би анхандаа энэ бол энгийн хөгшин загас гэж бодсон. Сэтгэл хөдөлгөм зүйл юу ч алга, гэхдээ би гурван настай хүүхэддээ харуулахыг хүссэн юм. Дараа нь бид ойртох тусам би бүх шүдийг нь харсан. Би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй болохоор ихэд цочирдсон!’ гэсэн юм.

Мэдээллийн дагуу Берроузын олсон зүйл нь бол хонины толгой гэдэг загас гэнэ. Аюултай шүдээ ашиглан дун, сам хорхой, хавч зэргээр хоололдог загас байв. Загас нь Мексикийн булан болон Хойд Америкийн өмнөд эрэгт түгээмэл байдаг гэнэ. Хэдийгээр тэд урьд өмнө нь Английн бүс нутагт өргөн тархсан байсан боловч сүүлийн жилүүдэд энэ төрөл загас ховор болжээ.

Хонины толгой загас нь 4,5мм урттай байхад шүд нь хөгжиж эхэлдэг байна. Тэд хагас метр хүртэл томрох боломжтой бөгөөд 15 мм урт болоход ‘хүний ​​шүд’ шиг иж бүрдэлтэй болдог аж.

Ээж нь энэ хачин загас түүнийг бага зэрэг гайхшруулсан гэж нэмж хэлэв. Энэ төрлийн загас байдаг гэдгийг мэдсэн тул хэн нэгэн түүнээр хазуулах юм бол хичнээн муу байх бол гэж тэрээр бодох болжээ.

Загасыг хархад, гадаад төрхийг нь мэдэхгүй хүний ​​хувьд цочирдмоор хэрэг байж болох ч энэ нь яг ховор загас биш юм. Хонины толгой загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбоонд ховордсон, эмзэг гэж бүртгэдэггүй тул загасчид ихэвчлэн барьдаг гэнэ. Би загас авах гээд очиод ийм загас харах юм бол загас идэхийг хүсэхгүй байхаа… Та юу гэж бодож байна? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button