Болсон Явдал

Эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулж 6000 мод тарьсан эр – “Тэр минь дээрээс хараад маш их баярлана гэж найдаж байна”

Өөрийнхөө нөгөө талгүйгээр амьдралаа авч явна гэдэг хэцүү, юу ч болсон хамаагүй хамгаална гэж амлаж байсан хүн чинь гэнэт байхгүй болно гэж бодоход л… Энэ бол хүнд тохиолдож болох хамгийн хүнд харуусал гунигуудын нэг юм.

Жанет, Уинстон нар бие биетэйгээ танилцан аз жаргалтай гэрлэж, хайраар дүүрэн хүүтэй болж, мөн хамтран амьдрах даруухан амьдрах орон сууцтай болжээ. Жанет зүрхний дутагдлын улмаас таалал төгсөхдөө дөнгөж 50 настай байжээ. Амьдрал сайхан жам ёсоороо үргэлжилж байсан боловч энэхүү жаргал нь үүрд мөнх үргэлжлэх хувьгүй байжээ. Уинстон шаналж, эхнэргүйгээрээ цаашаа хэрхэн яаж үргэлжлүүлэн амьдахаа мэдэхгүй байв.

Хүүгийнхээ хамт тэд цааш үргэлжлээлэх хэвийн урсгалаар амьдрахыг хичээсэн боловч яахаа яаж эхлэхээ мэдэхгүй байв. Түүнийг нас барснаас хойш хэдэн сарын дараа тэр нэгэн санаа олжээ. Тэрээр эхнэрийнхээ талаарх дурсамжийг хэзээ ч мартагдаж үхүүлэхгүй байхын тулд ямар нэгэн онцгой зүйл хийж чадвал амьдрах арга замыг дахин олж магадгүй гэж  бодсон байна. Тэрээр Жанетад зориулж хүүтэйгээ хамт тайвшрал болон сэтгэл санааны илааршил олохын тулд түүний гэгээн дурсгалд зориулан онцгой зүйл хийхээр шийджээ. Үүрд ​​үргэлжлэх, сэтгэл зүрхийг булаахаар ямар нэгэн зүйл.

Нэг сайхан нартай өдөр нисгэгч Энди Коллетт агаарын бөмбөлөг дээр байхдаа доошоо харсан юм. Тэрээр талбайн дээрх зүрхний хэлбэрийг харав; энэ бол Уинстоны эхнэртээ зориулсан үүрд үлдэх хүндэтгэл байв.

Тэрбээр Жанеттай хамт заримдаа байшингийнхаа ойролцоох нугад зугаалах дуртай байсан байна. Уинстон болон түүний хүү тэрхүү сайхан дурсамж дүүрэн нугад зүрхний дүрс хийхээр шийджээ. Зүрхийг  зөвхөн агаараас л харах боломжтой байсан ч тэд өөрсдөө хэзээ ч энэ зүрхэх хэлбэрийг харж байгаагүй, гэхдээ үйл явдал нь тэдэнд маш их ач холбогдолтой байв. Зүрхийг харсан нисгэгч өөрийгөө байнга нисдэг хүн гэж хэлсэн бөгөөд

энэ нь нисч эхэлсэн цагаас нь хойш үзсэн хамгийн гайхалтай үзэгдэл байв. “Энэ нь нүднээс далд нуугдсан байсан, жирийн хүн үүнийг хэзээ ч мэдэхгүй” гэж Нисгэгч нэмж хэлэв. Уинстон үүнийг эхнэр нь тэнгэрээс харж болохуйц байдлаар бүтээсэн бөгөөд тэрээр эхнэрийгээ дээрээс хараад баярлана гэдэг итгэж байна хэмээн хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button