Болсон Явдал

50 настайдаа хэн хэн нь ганц бие байвал бие биентэйгээ гэрлэнэ гэж амалсан найзууд гэр бүл болж амлалтаа биелүүлжээ

Ахлах сургуульд байхдаа Кимберли Дин, Рон Палмер нар танилцсаныхаа дараа хоёулаа 50 нас хүрэхдээ гэрлээгүй ганц бие байвал бие биетэйгээ гэрлэнэ гэж амлалт өгсөн байжээ.. Тэд бараг 37 жилийн өмнө Миннесота дахь Сент-Агнес сургуульд танилцаж байжээ. Энэ хоёрын нөхөрлөл романтик харилцаа болж хувирсан ч хичээлийн жил дуусахад хоёулаа тус тусынхаа замыг хөөсөн байна.

Палмер: “Бид төгсөх жилийнхээ ихэнх үед нь үерхэж, салсан ч найзууд хэвээр үлдсэн” гэжээ. Би зугаагаа гаргахаар шийдсэн бөгөөд охидыг хэдэн арван зоос шиг банйга л байдаг гэж боддог байв. Гэхдээ би эхнэртэйгээ үерхэж байсан шигээ бусадтай харьцах харьцаа маань адилхан хэзээ ч цаашлаж байгаагүй. ”

Төгсөөд хэдэн жилийн дараа хоёулаа өөр  хүмүүстэй гэрлэсэн боловч Палмерын гэрлэлт долоон жил үргэлжилсэн бөгөөд Кимберли 1998 онд салахаасаа өмнө хоёр хүүхэдтэй болжээ. Кимберли: “Бид бие биенийхээ хажууд тухтай байдаг”

“Бие биенийхээ өгүүлбэрийг гүйцээж, бие биенийхээ тэнэг хошигнолд инээлддэг. Бид яг л арга билэг шиг л хүмүүс. “Би хааяа нэг захиа эсвэл утасны дуудлага авна. Намайг бусад охидтой үерхэж, зарим нэг асуудал тулгархад би түүн рүү залгаж тэр үед надад тусалж байсан “гэж Палмер дурсав. “Энэ бол супер сайн нөхөрлөл байсан бөгөөд энэ нь удаан хугацааны туршид нааш цааш гэж үргэлжлэв.” Тэд хэзээ ч хоорондоо ярилцахгүйгээр зургаан сараас илүү хугацааг хэзээ ч өнгөрөөж байгаагүй  гэж хэлсэн бөгөөд 30 гаруй настай байхдаа уулзаж байсан уулзалтынхаа дундуур тэд хоёулаа хоёулхнаа 50 настай болтлоо  дахин гэрлээгүй бол гэрлэцгээнэ гэж бие биедээ амласан юм. “Энэ нь гэрлийн чийдэн унтарсан юм шиг байсан” гэж Кимберли дурсав. Тэгээд би түүнд” Бидний хийсэн энэ тэнэг гэрээг санаж байна уу? гэж хэлсэн. Тэр 2-уулаа дахин туршиж үзэх үү гэж асуусан” гэж Палмер хэлэв. “Би түүнд хэлсэн, чи үнэхээр гайхалтай нөхөрлөлийг эрсдэлд оруулж байна гэж хэлсэн. Учир нь энэ удаа үр дүнд хүрэхгүй бол бид яаж найз нөхөд хэвээр үлдэхээ мэдэхгүй байсан.

“Тэр надаас асуухад би эргэлзсэн боловч бид бие биенээ гэсэн сэтгэлтэй хэвээр байгааг би олж харсан” гэж Палмер хэлэв. “Тэр үеэс хойш гайхалтай байсан.” 2017 оны шинэ жилийн босгон дээр Палмер гэрлэх санал тавьж, хосууд 6-р сарын 1-ний өдөр гэрлэж, эртнээс бие биедээ амлаж байснаа биелүүлэв. Кимберли хэлэхдээ “Энэ бол зүгээр л нэг санамсаргүй хошигнол шиг эхэлсэн бөгөөд сая жилийн дараа бид хоёулаа яг ижил цагт яг ижил газартаа очно гэж бодож байгаагүй” гэж хэлэв.

“Яагаад гэвэл бид өөр өөр харилцаатай байсан, одоо бид энд байна!” “Аливаа төрлийн харилцааны тухайд нөхөрлөл эсвэл түнштэйгээ харилцах харилцаагаа орхихгүй” гэж Дин хэлэв. “Бид үүнийг мөрийннд тавьсан бөгөөд энэ нь үр дүнд хүрсэнд би баяртай байна. Бид найзууд хэвээр байгаа ч гэрлэсэн. Тиймээс битгий бууж өг. ” “Энэ бараг л адилхан” гэж тэр хэлэв. “Зөвхөн аз жаргалтай бай!”

Хүн зовохоо хзрвэл ганцаараа байсан ч зовж чадна. Тийм болохоор хаана тухтай байна тэр газраа очиж, хэн чамайг жаргалтай, тайван байлгаж байна тэр хүнтэйгээ л бай.

 

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button