Өөрийгөө төв оффисын ажилтан гэж худлаа хэлэн бүтэн жилийн турш үнэгүй KFC иджээ
Шарсан тахианы махыг хязгааргүй хэмжээгээр авахын тулд та юу хийх вэ? Нэг хүн орон нутгийн KFC-д төвөөс чанарын шалгалт хийлгэхээр явуулсан гэж мэдэгдэхээр шийджээ. Үүний үр дүнд тэрээр нэг жилийн турш үнэгүй шарсан тахианы махаар хооллож байгаад эцэст нь баривчлагджээ.
Өмнөд Африкийн нэрээ нууцалсан энэ эр түргэн хоолны сүлжээний ажилтнуудад KFC-гийн төвөөс ‘чанарын шалгалт’ хийлгүүлэхээр илгээгдсэн гэж мэдэгдэж байжээ. Чанарын шалгалтыг хийхийн тулд түүнд шарсан тахиа өгөх бөгөөд ингэснээр бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангасан эсэхийг амсах юм. Хэдийгээр уулзалтын давтамжийг хэзээ ч заагаагүй байсан хэдий ч, мань эр бүтэн жилийн турш ийм зүйл хийсэн байсан гэж мэдэгджээ. Нэрээ нууцалсан эр KFC-гийн ажилтнуудыг чанарын шалгалт хийж байна хэмээн хуурч мэхэлсэн байжээ.
Ажилтнуудын хэлж буйгаар ‘Куазулу-Наталийн’ их сургуулийн оюутан болох нь тогтоогдсон тэр эр ихэвчлэн лимузинтэй ирдэг байжээ. Тэрээр мөн сайхан хувцасласан байсан ба өөртөө итгэлтэй байдлаар ярих бөгөөд ‘төв оффис’ -ын үнэмлэхээ хүртэл үзүүлсэн гэнэ. Энэхүү хууран мэхлэлт нь маш үнэмшилтэй байсан тул KFC-гийн ажилтнууд түүнийг үргэлж угтан авдаг байжээ.
‘Түүнийг ирэхэд бид төв оффисын хүнийг уурлуулахгүйн тулд бид чадах бүхнээ хийхийг хичээдэг байсан. Тэр маш өөртөө итгэлтэй байсан тул үнэхээр итгэл үнэмшилтэй байсан. KFC-гийн бусад салбарын хамт олон ч түүнийг мэддэг байсан юм’ гэж нэг ажилтан хэлэв. ‘Тэр орж ирээд л шууд гал тогоо руу гүйн орж бүх зүйлийг шалгаж, тэмдэглэл хөтлөөд дараа нь хүссэн зүйлийнхээ дээжийг асуудаг. Тэр өмнө нь KFC-д ажиллаж байсан байх учир нь тэрээр бүгдийг мэддэг байсан.’
Харамсалтай нь энэ хууран мэхлэл нь нэг жил л үргэлжилсэн байна. Эрэгтэйг баривчилсан гэх бөгөөд, хийсэн хэргийнхээ төлөө шүүх хуралд ирэх төлөвтэй байгаа байна. Энэ түүхийг ‘Африкийн дуу хоолой’ эх сурвалж, олон нийтийн сүлжээгээр хуваалцсан юм.
Сонирхолтой нь, зарим хүмүүс тэр хүний үйлдэлд нэлээд сэтгэгдэл төрүүлж, гайхширсан ба түүнийг шоронд хийж болохгүй гэж үзжээ. Харин цөөн хэдэн цахим хэрэглэгчид түүний хийсэн зүйл нь гэмт хэрэг хэвээр байгаа тул түүнийг KFC-гийн ажилчдыг хуурч мэхэлсэн тул хариуцлага хүлээх ёстой гэж хэмээн үзэж байгаа юм байна.
Сэргэлэн залуу вэ яасан.