Болсон Явдал

Хэтэрхий хүчтэй дүлснээс болж нэгэн эмэгтэй сүүлийн 10 жилийнхээ ой санамжийг алджээ

Амьдралд үл тоомсорлож болох олон зүйл байдаг, гэхдээ таны бие эдгээрийн нэг биш гэдэг нь мэдээж хэрэг байх. Байгалийн жам ёс танийг дуудахад, та хариулах ёстой, гэхдээ дуудхад нь хэт түрэмгий хандахгүй байх нь зүйтэй болов уу.

Гэхдээ өтгөн хатах нь хүн бүрт хааяа тохиолддог зүйл. Энэ нь ихэвчлэн гэдэс дүүрэх, таагүй мэдрэмжийг төрүүлдэг тул тийм ч таатай мэдрэмж биш. Өтгөн хаталтыг арилгах хэд хэдэн арга байдаг боловч Хонконг дахь нэг эмэгтэйд энэ нь арван жилийн ой санамжаа алдахад хүргэсэн явдал байсан юм.

Нэгэн хүү, ээж нь хоёр долоо хоногийн турш маш хүнд өтгөн хаталттай байсан гэж хуваалцжээ. Тэрээр эцэст нь угаалгын өрөөнд асуудлаа шийдэх мөчид ээж нь гэнэт амнези буюу ой санамжаа алдах өвчнөөр шаналж эхэлсэн байв.

Түүнийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд тохиолдсон бүх зүйлээ мартсаныг гэр бүлийн гишүүд нь олж мэджээ. Энэхүү байдал нь хэвийн байдалдаа буцаж орох гэж найман цаг үргэлжилсэн байна. Санаа зовсон ар гэрийнхэн нь түүнийг тархинд нь ямар нэг асуудал гарсан гэж бодоод эмнэлэг рүү авч явсан боловч эмч нар үзлэг хийхэд түүний тархи хэвийн ажиллаж байгааг олж мэджээ.

Эмэгтэй ариун цэврийн өрөөнд орсноос хойш найман цагийн дараа юу болсныг огт мэдээгүй байсан ч эмнэлэг түүнийг зүгээр байгааг хэлэн гэртээ харихыг зөвшөөрөв. Энэ нь түүний өтгөн хаталтаас үүдэлтэй гэж мэдрэлийн эмч тайлбарлав. Өтгөн хатах үед хэт их хүч дүлснээр тархи руу хүчилтөрөгч хангалтгүй хэмжээгээр хүргэж болзошгүй байдаг байна.

Монголчуудын хувьд өтгөн хаталт түгээмэл тохиолддлог. Тэгэхээр эрүүл Монгол хүн та өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж, хоол хүнсээ сайтар зохицуулж, шингэн зүйл их уугаарай. Хэдийн өтгөн хатсан ч хэт хүчтэй дүлж болохгүй нь байна шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button