Болсон Явдал

Дутуу төрсөн нярай инкубаторт 3 сар гаруй хэвтсэн дүүгээ гарч ирснийг хараад ах эгч нь шууд уйлжээ (бичлэг)

3 сар инкубаторт хэвтсэний дараа нялх дүүг нь гэртээ авчрахад хүүхдүүдийн хариу үйлдлийг харуулсан сэтгэл хөдлөм видео бичлэгийг хийжээ. Baby Findlay 2020 оны 11-р сарын 15-ны өдөр ихэс цоорсны улмаас дөнгөж 27 долоо хоног, 5-хан хоногтой төржээ. “Тэр [эмч] намайг ихэс дутагдаж байна гэж тайлбарласан бөгөөд хүүхдээ одоо төрүүлэх ёстой!” гэж хэлсэн хэмээн ээж нь хожим нь дурсав.

“Би энэ үед хэт их цус алдаж байсан бөгөөд тэд цус адалтыг зогсоож чадаагүй.” Дараа нь түүнийг яаралтай хагалгаанд оруулсан бөгөөд аз болоход эмч нар эх, нялх хүүхдийг хоёуланг нь аварч чаджээ. Эмч нарын хэлснээр тэд “хоёулаа амьд байгаа нь маш их азтай байсан”.

Финдлэй төрөх үедээ бие нь маш сул байсан бөгөөд ердөө 1,1хэн кг жинтэй байв. “Түүнийг амьд үлдэхгүй гэж бодож байхдаа би үнэхээр цочирдсон” гэж ээж нь хэлэв. “Би биеийнхээ хагас цусыг алдаж, 2 нэгж цус сэлбэхэд хүрсэн.”

Нялх хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчийн хяналтанд дараагийн гурван сарыг өнгөрөөжээ. Финлэйлийг эцэст нь 2021 оны 2-р сарын 1-ний өдөр Нэгдсэн Вант Улсын Бакингемширийн Эйлсбери дэх гэрт нь авчиржээ. Гэсэн хэдий ч түүний ах эгч нарт түүнийг ирснийг дуулгасангүй. Тиймээс, хоёр хүүхэд сургуулиасаа буцаж ирээд зочны өрөөнд нялх хүүхдийн ор байгааг анзаарч, аз жаргалдаа умбав!

Аз болоход тэдний ээж тэдний үнэлж баршгүй хариу үйлдлийг сэтгэлд хоногшсон видеонд буулгасан байна. Бичлэг дээр ах нь зочны өрөөнд орж байгааг харуулав. Тэрбээр эд зүйлсээ тавьсныхаа дараа өлгийтэй хүүхдийг анзаарсандаа баярлан хашгирав.

Хэдэн секундын дараа эгч нь бас өрөөнд орж ирээд “Бурхан минь!” гэж хашгирцээ. Дараа нь хүүхдүүд аймшигтай хүнд хэцүү сорилтын дараа ахыгаа эргэж ирэх асар их аз жаргалаас болж өөрийн эрхгүй уйлж эхлэв.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button