Болсон Явдал

Шөнө утсаа цэнэглэж унтсан эрийн гар утас хэт их цэнэглэсний улмаас дэлбэрч, гэрт нь гал гарчээ

Бидний олонх нь орондоо орохоосоо өмнө утсаа цэнэглэдэг зуршилтай байдаг. Түүнээс гадна, бид өглөө сэрээд бүрэн цэнэглэгдсэн утастай сэрэх мэдрэмжинд маш их дуртай шүү дээ? Хэрэв таны утас шөнөжингөө уях зориулалттай, тэрийг даах тохиргоотой бол зүгээр л дээ. Харин тийм биш бол, ялангуяа энд юу тохиолдсоныг хараад та сайн бодож үзэхийг хүсч магадгүй юм.

Юу гэх гээд байна вэ гэвэл, интернэтэд эрчээ аваад байгаа энэ хяналтын камерын бичлэгт, хэт цэнэглэх нь ямар аймшигтай санаа болохыг бидэнд харуулж байна.

Тэрхүү видеон дээрээс харахад төхөөрөмжөө цэнэглэж байх үед нь хяналтгүй орхих нь эмгэнэлт гамшигт хүргэж болзошгүй юм. Хүн бүхэн ухаалаг болгоомжлх хэрэгтэй!

Нэгэн хэрэглэгчийн Facebook дээр байрлуулсан видеон дээр, хүмүүс шөнөжин утсаа цэнэглэх үед гарч болзошгүй байдлыг бид харж байгаа бөгөөд энэ нь маш аймшигтай. 30 секундын бичлэг дээр чимээгүй эхэлж байгаад гэнэт тэсрэх чимээ гарснаар олон хүнийг гайхшруулаад байгаа юм.

Видеогийн тайлбар дээр дараахь зүйлийг тодотгон бичжээ. ‘Хяналтын камерын бичлэгт бичигдсэнээр гар утсыг хараа хяналтгүй хэт удаан цэнэглэж орхисон байв. Энэ нь дэлбэрч, үүний улмаас гал гарсан’ гэжээ. Үүнээс хойш уг видео нь сая сая үзэгчтэй болж, олон мянган сүлжээ хэрэглэгч энэ бичлэгийн талаар ‘хямд үнэтэй утас болон батерей’ нь энэ ослын буруутан байж магадгүй гэсэн тайлбар өгсөн байна.

Үүний зэрэгцээ, бусад нь үүнийг сонирхож, утас нь хүчтэй дэлбэрэлтийг өдөөсөн нэг зүйл хажууд нь байсан байж магадгүй гэж таамаглаж байв. Одоогийн байдлаар бидний мэдэж байгаа зүйл бол уг хэрэг явдал бичлэг дээрх он сар буюу 2019 оны 5-р сарын 11-ний өдөр энэхүү бичлэгийн цаг хугацааны тэмдэгтэй харагдаж байсан юм. Энэ үйл явдлын талаар нэмэлт мэдээлэл гаргаагүй тул яг хаана болсон ба гал сөнөөгч ирсэн эсэх нарийн ширийний талаар хүмүүст зөвхөн таамаг төдий л байгаа юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button