Болсон Явдал

Мотоциклтой давхиж явахад чинь таны араас бар хөөвөл яах вэ? Энэ 2 залуу яасан гэж бодож байна …

Мотоцикл хөөж буй барын тухай аймшигтай бичлэгийг Энэтхэгийн ‘ашгийн бус хамгаалал’ олон нийтийн сүлжээгээр тараасны дараа, бичлэг нь олон нийтийн дунд эрчимтэй тархжээ. Бичлэг дээр мотоциклтэй залуу зэрлэг ан амьтдын дархан цаазтай газраар явж байжээ. Гэтэл ойролцоох бутнуудаас бар мотоциклийг унаж яваа хүнийг хөөн гарч ирснийг харуулжээ.

Энэтхэгийн ‘Ой, зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг’ нь энэхүү видеог фэйсбүүкээр дамжуулан хуваалцсан бөгөөд тэдний хэлснээр, бичлэгийг Керала мужийн Ваянад дахь ‘Muthanga Wildlife Sanctuary’-д Ойн газрын хоёр албан тушаалтны жолоодож явахдаа хийсэн бичлэг байна. Бар өтгөн зүлэг ногооны дундаас гарч, хурдтай мотоцикл унаж басан хоёрыг хөөж эхэлжээ.

Ойн хоёр албан тушаалтан бар харсан газрыг судлахаар тэр хавьд байсан гэж тайлан дээрээ бичсэн байв. Бар тэдний ард байсан бөгөөд тэднийг хөөж явсаар хэдхэн секундын дотор тэднээс холдон замын нөгөө тал руу буюу ой руу чиглэсэн гэнэ. Бар ойртох дөхөж байхад нэг ажилтан хашгирч байгаа нь бичлэг дээрээс сонсогдоно. Энэ нь үнэхээр хоёр албан тушаалтны хувьд маш ойрхон зөрж өнгөрсөн байсан ч, бар тэдний араас хөөцөлдөөгүй нь сайн хэрэг юм.

Хэдийгээр тэд 228 кг жинтэй ч гэсэн энэ нь том бар хурдан давхиж чадахгүй гэсэн үг биш юм. Барууд цагт 65 км хурдалдаг. Гэхдээ энэ хурдыг зөвхөн богино зайд л барьж чаддаг. Бусад видеонуудын нэгэн адил энэ нь интернетэд эргэлзээ төрүүлж байв.

Онлайнаар олон тооны янзалсан зураг, видеонуудаас болж ийм видеонуудын үнэн зөв гэдэгт эргэлзэх нь амархан байдаг. Гэсэн хэдий ч ‘Snopes’ энэ видеог үнэн бодитой биш гэсэн шинж тэмдэг байхгүй гэдгийг мэдэгдсэн юм. Баримт шалгах сайт нь хуурамч видеоны улаан тугуудыг агуулаагүй бөгөөд видео засварлах нийтлэг заль мэхээс зайлсхийсэн байна гэжээ.

Таний ардаас ямар нэгэн махчин амьтан хөөж байна гээд төсөөлөөд үздээ. Бодохоос ч аймшигтай юм. Гэхдээ махчин биш амьтад ч бас аймар санагддаг л даа… Та үүний талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button