Болсон Явдал

Залуу эр төгсөлтийн үдэшлэгт цуг явах хүнгүй байсан тул, оронд нь мууртайгаа явжээ

Та төсөөлөөд үз дээ: Та бол эрэгтэй хүн, таний төгсөлтийн баяр аль хэдийнээ хаяанд тань ирчихсэн байна, гэтэл та одоо болтол хамт явах болзоогүй байна. Та яг юу хийх байсан бэ? 18 настай Сэм Стингардын хувьд энэ эвгүй нөхцөл байдлын шийдэл нь маш энгийн бөгөөд, болзооны оронд гэрийн тэжээвэр муураа урих явдал байсан юм! 18 настай Сэм Стингард нь төгсөлтийн баярын хамгийн дурсамжтай, хөөрхөн өдрийг өнгөрүүлжээ.

Ер нь бол тэрээр Руби муурыг арга хэмжээнд хамт авж яваагүй ч, харин уг амьтантай хамт хөгжилтэй төгсөлтийн үдэшлэгийн зураг авалт хийжээ. Эцэст нь Сэмийн эгч Каролайн интернетэд хөгжилтэй зурагнуудыг хуваалцах үүргийг өөртөө хүлээж авсан байна. Ямар төгс хосууд вэ!

Өдөр тутмын мэдээнд өгсөн ярилцлагадаа Каролин дараахь зүйлийг бидэнтэй хуваалцав: ‘Дүү маань манай муурыг төгсөлтийн үдэшлэгтээ аваачив… Бидний ээж Жоанн манай муурыг даашинз, гялалзсан хүзүүвчтэй болгохоор шийдсэн юм.

Удалгүй зурагнууд дэлхийн өнцөг булан бүрт интернэт хэрэглэгчдийн анхаарал, хайрыг татсан. Сэм болон Руби нар гэр бүлийнхнийг гайхшруулсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хэд хэдэн мэдээллийн эх сурвалж тэдний түүхийг сурвалжилсан хэрэг байв.

Нэг сэтгэгдэл бичсэн хүн: ‘Миний шинэ амьдралын зорилго бол Руби Сэм рүү хардаг шиг надруу тэгэж хардаг хүнийг олох явдал юм.’ гэжээ. 10 гаруй жилийн турш гэр бүлийн тэжээвэр амьтан болох Руби нь ‘Руби Мягмар гараг’-ийн рестораны араас олдсон тул тэд түүнийг тэр газрын нэрээр нэрлэхээр шийджээ. Сэм муурандаа маш их хайртай, бас тиймээ, муур ч түүнд хайртай.

‘Тэр Сэмийг нялх хүүхдийн дуугаар ярихад нь дуртай ба дүү маань түүнд хааяа нэг амттан өгдөг болхоор бүүр ч илүү түүнд дуртай байдаг.’ гэж ярилцлагадаа хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button