Болсон Явдал

Хуриманд орох уу хүүхдээ төрүүлэх үү? Хүүхдээ гялс төрүүлчихээд хуримандаа явах уу?

Төрсний дараа шинэ төрсөн эх аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох нь амаргүй бүр боломжгүй байдаг гэж хэлвэл буруудахгүй. Гэхдээ энэ сүйт бүсгүй гурван долоо хоног дутуу төрсөн хүүхдээ төрүүлснээс хойш хэдхэн цагийн дараа эгчийнхээ хуриманд зориулж сүм рүү очиж чаджээ. Ньюкасл-до-Лаймийн Мэй гэх газар амьдардаг 27 настай Эмили Челл хуримын өдөр Кэти эгчийн хамт зочид буудалд байрлаж байхдаа хүндээр гэдэс нь өвдөж эхэлсэн байна.

Жирэмсэн сүйт бүсгүйг даруй эмнэлэгт хүргэн, хуримын өглөө  7 цагт  хүү Броди Барраттыг төрүүлжээ. Ердөө таван цагийн дараа Эмили болон түүний нөхөр Уэйн Барратт шинэ төрсөн хүүгийнхээ хамт сүм рүү яарч, сүйт бүсгүй Кэтиг сүмийн дундуур алхуулав.

Хуримын дараа шинээр гэрлэсэн хосууд шинэ зээгээ тэвэрч зургаа татуулсан байна. Эмили: “‘Броди дахин гурван долоо хоногийн дараа төрөх ёстой байсан тиймээс баасан гаригийн шөнө миний ус хагарахад үнэхээр гэнэтийн зүйл болсон.” ” Оройн 22 цаг болж байхад манай хөрш эх баригч байсан болохоор ээж минь намайг гэрт хүргэж өгсөн. ” ” Шөнө дундын үед хөрш маань намайг эмнэлэгт даруй очих хэрэгтэй гэж хэлсэн тул тэр намайг машинаараа хүргэсэн ба, би эмч нарт өглөө нь би хуриманд явах ёстой гэж хэлсээр л байсан. ”

”Энэ бол өөрөөрөө төрөлт байсан бөгөөд аз болоход ямар нэгэн хүндрэл гараагүй тул бид хэсэг амарсаны дараа сүмруу явлаа ” ‘’ Бид эмнэлгээс 11.15 цагт гарч, 13 миль яваад хуримын газар руу явлаа. ’ “‘Бид очиж байна гэдгээ хэлэхэд  хэн нэгэн сүйт бүсгүйн даашинзыг авчрах шаардлагатай  байсан. Намайг очиход би Бродиг хүүхдийн ор дээр тавиад даашинзыг авчрахаар явав.’ ‘’ Би арван минут хоцорсон боловч хүмүүс намайг хүлээж байсан тул би Бродиг барин коридороор алхав. Биднийг дотогш ороход бүгд баярлаж байв. Энэ бол үнэхээр сайхан мөч байлаа. ”

“Би хуримын өдрийг тэсэн ядан хүлээж байсан. Бүгд Броди тэр өдөр төрнө гэсэн мөрий тавьж байсан. Гэхдээ ийм зүйл болно гэж бодоогүй” гэж тэр мөн нэмж хэлэв. ‘’Биднийг эмнэлэгт хэвтэж өвдөж байх зуураа би сүмд цагтаа очихыг хүсч байна гэдгээ хэлсээр байсан. ” ” Эмч нар ямар нэгэн хүндрэл гарахгүй бол, мөн хүүхэд чин 7 цагт төрвөл эмнэлгээс гарах болмжтой гэж хэлж байсан. Хэдийгээр тэр 7.10 цагт төрсөн ч гэсэн эмч нар биднийг явуулав. ”Хүүгээ төрүүлсэн Эмили өөрийн гоо сайхны салоны бизнес эрхэлдэг бөгөөд эгчтэйгээ хамт Чеширийн Конглтон дахь Lion Swan зочид буудалд байрлаж, хуриманд бэлдэж байжээ.

Эмили хэлэхдээ: ”Энэ маш их сандралтай байсан, яагаад гэвэл манай ээж биднийг сүмд очих хүртэл Бродиг хараагүй уулзаагүй байсан. ” ‘Би урьд нь хэрэглэсэн байсан өвчин намдаах эмнүүдээс болж толгой эргэсэн хэвээр байсан ч бид Бродийг хооллох хэрэгтэй тул хүлээн авалт дээр хүрч очоод үг хэлсний дараа хүүгээ хооллохоор буцаад явлаа.” Тэрээр Рояал Стокийн их сургуулийн эмнэлэгт 3.3 кг хүү Бродигоо төрүүлсэн. Шинэ төрсөн хүүхэд нь хуримын баяр хөөрийг алгасахыг хүсэхгүй байсан болохоор хурдан төржээ гэж Эмили хошигнон хэлэв.

Сүйт бүсгүй Кэти: ”Энэ өдөр галзуу өдөр байсан бөгөөд би бүх зүйлд бүрэн автсан байсан. ” ‘’Эмили хуриманд ирэхгэж хамаг хүчээ шавхаж, цаг хугацаанд нь ирсэнд нь би баяртай байна. Бид хуримын жилийн ойн баяраа Броудитай үргэлж хуваалцах болно. ”

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button