Болсон Явдал

₮50,000,000 төгрөгтэй тэнцэхүйц бэлэн мөнгийг хархнууд юу ч үгүй мэржээ

Валютын дэвсгэртүүд ямархуу амттай байдаг талаар та бодож үзсэн үү? Энэтхэгийн хархнуудын хэлийг мэддэг бол, ойлгодог бол тэд нартай холбоо бариарай!

Хэсэг бүлэг хархнууд бэлэн мөнгөний машинд ороод 1,2 сая рупи (50,000,000 төгрөгтэй) -тай тэнцэх мөнгөн дэвсгэртүүдийг мэрчихсэн байв. Энэ явдал Дорнодын Ассам мужийн Тинкусиа дүүрэгт болжээ. Хүмүүс ажиллахгүй  АТМ-ийн талаар гомдол гаргахад энэ хэрэг илрэв.

Банкны ажилтнууд өнгөрсөн долоо хоногт төхөөрөмжийг шалгахаар ирэхдээ харсан зүйлдээ үнэхээр гайхширсан байв. Машиныг онгойлгоход албаны хүмүүс уг төхөөрөмж дотор үхсэн хархнууд, жижиглэсэн урагдсан валютын дэвсгэртүүд байгааг олжээ.

Дүүргийн цагдаагийн ахлах ахлагч Мугдхажёти Дев Маханта мөрдөн байцаалтын явцад үйл явдлыг тайлбарлаж чадахуйц эрүүгийн хуйвалдааны хэргийг олоогүй гэж мэдэгдэв.

Машинд хэд хэдэн нүх байсан бөгөөд энэ нь хархнуудын орох хаалга болсон байв. Зураг дээр 2000, 500 рупийн жижиглэсэн, урагдсан мөнгөн дэвсгэрт бүхий дээш өргөгдсөн АТМ харагдсан байна.

Банкинд гомдол бүртгэгдсэн тул АТМ бэлэн мөнгө тараахаа гэнэт зогсоосон байна. Албаны хүмүүс шалгахаар ирэхдээ хархнуудын найрны дараах үр дагаврыг харжээ. Энэ мэдээг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button