Болсон Явдал

Үхрийн хувцас өмссөн цагаан хоолтон эмэгтэй, супермаркет дахь махан бүтээгдэхүүний төлөө ‘гашуудал’ зарлан суужээ

Түрүүлж хэлэхэд: веган буюу цагаан хоолтон байхад ямар ч буруу зүйл байхгүй. Хүмүүс ямар ч байсан үргэлж өөр өөр сонголттой байдаг. Хэрэв та мах идэхийг хүсэхгүй байвал энэ нь зөвхөн танаас л хамаарна. Гэсэн хэдий ч энэ инээдэмтэй эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, таний итгэл үнэмшилийг хуваалцдаггүй бусад хүмүүсийг буруутгах гэсэн оролдлого эхлүүлэх мөч нь харин хэрээс хэтэрч байгаа хэрэг.

Үүний нэг жишээ бол саяхан нэг веган эмэгтэй Австралийн Перт хотод байрлах ‘Woolworths’ салбар дээр энэхүү жүжгийг тоглохоор шийдсэний дараа олон нийтэд шуугиан тарьсан юм. Үхрийн өмсгөл өмссөн тэрээр амьтны эрхийн талаар мессеж илгээх гэж дэлгүүрийн махны хэсэг рүү шууд явсан байна.

Yahoo-гийн тайланд дурдсанаар веган идэвхтэн нь ‘Direct Action Everywhere’ нэртэй веган бүлгийн гишүүн юм гэнэ. Эмэгтэй махны тасагт өвдөг сөгдөж, махан бүтээгдэхүүнийг харж байгаад амьтдын үхэлд эмгэнэн гашуудаж байх шиг харагдав.

Нэгэн удаа тэрээр хөлдөөгчний өмнө хэвтээд үхсэн мэт жүжиглэн ‘Танд худал хэлсэн’ гэсэн тэмдэг барьж байгаа нь харагдсан. Тэрээр бас Youtube дээр байрлуулсан Доминион бичлэгийг үзэхийг хүмүүст уриалсан байна. Доминион бол өнгөрсөн жил гарсан амьтны эрхийн тухай баримтат кино юм.

Ажилтнууд эхэндээ эмэгтэйг үл тоомсорлож байсан ч, эцэст нь түүнийг дэлгүүрийн байрнаас гарахыг шаарджээ. Эмэгтэйн бичлэг эцэстээ олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хэд хэдэн мэдээллийн эх сурвалжуудын анхаарлыг татсан нь гайхмаар зүйл биш юм. Мэдээжийн хэрэг сүлжээний хэрэглэгчид энэ эсэргүйцэлийн талаар янз бүрийн сэтгэгдэлтэй байсан ч, зарим нь эмэгтэйг магтаж, нөгөө хэсэг нь түүнийг шоолж байв.

Фэйсбүүк дээр нэг эмэгтэй: ‘Сайн байна залуусаа. Амжилтаа сайн үлгэлжлүүлээрэй. Амьтдын төлөө үргэлж.’ Өөр нэг нь түүнийг шоолж: ‘Би түүний урд асар том, шүүслэг бургер идэхийг хүсэж байна.’ гэж бичжээ. Үүний зэрэгцээ ‘Direct Action Everywhere’ бүлэг нь удахгүй болох эсэргүүцлийн жагсаалдаа зориулан илүү олон дэлгүүрт жагсаал хийхийг төлөвлөж байгаагаа хүлээн зөвшөөрөв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button