Болсон Явдал

Онгоцоор үнэгүй зорчихыг хүссэн тэнэг залуу онгоцны далавчин дээр гарч нисэхийг оролджээ

Та онгоцоор үнэгүй зорчих боломжийг ашиглах уу? Бидний ихэнх нь энэ боломжийг авах байх, ялангуяа нисэх онгоцны үнэ өнөө үед нэлээд үнэтэй байгаа болхоор, гэж бодож байгаа байх. Нигерийн Лагос хотод амьдардаг нэгэн хүн нисэх онгоцны далавчин дээр хөөрөх дөхөж байх үед авиран, шууд нислэг хийх гэж оролдсоныхоо дараа шуугиан тарьжээ. Тэрээр бас бүхээгийн өрөөнд орохыг оролдсон байна.

Энэ хачирхалтай үйл явдал Муртала Мухаммедийн олон улсын нисэх онгоцны буудалд болсон бөгөөд, зорчигчдын нэг нь үүнийг видео бичлэгт буулгасан байна. Богино бичлэгийг цахим ертөнцөд тараасны дараа олон нийтийн сүлжээнд эрчимтэй цацагдсан юм.

Мэдээллийн дагуу нисэх онгоцны диспетчерүүдээс чөлөөлөгдөх үед онгоц хөөрөх бэлтгэлээ хийж байсан бөгөөд нэр нь үл мэдэгдэх хүн гэнэт хаанаас ч юм гарч ирээд энэ инээдтэй үйлдлийг хийжээ.

Мэдээжийн хэрэг зорчигчид энэ үйлдэлд цочирдож, эмх замбараагүй байдал үүсч, бүгд суудлаасаа босож цонхны гадаа харав. Асуудлын талаар мэдэгдсэний дараа нисгэгчид хөдөлгүүрийг унтрааж, аюулгүй байдлын багийнхан тэр хүнийг яаралтай баривчилжээ.

Агаарын тээврийн Азман Эйр компани, энэ болсон явдлыг нотолж, үүний талаар мэдэгдэл гаргаж, асуудалд маш нухацтай хандаж, мөрдөн байцаалт явуулж байгаа гэдгээ олон нийтэд батлав.

‘Онгоц болон ачаа тээшийг нарийвчлан шалгаж үзсэн. Бүх зорчигчдыг дахин суулгаж, нислэгийн хуваарийн дагуу ажиллалаа’ гэж Азман мөн онцоллоо. Үүний зэрэгцээ, ослын үеэр үүрэг гүйцэтгэж байсан аюулгүй байдлын албаны дарга нарыг ажлаас нь түдгэлзүүлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button