Болсон Явдал

Найз охиныхоо төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барихаар очоод найз охиноосоо илүү том гэнэт бэлэг авсан хөөрхий залуу

Залуу эр найз охиноо төрсөн өдрөөр нь гэнтийн бэлэг болгож гайхшруулахыг оролдсон боловч… Дотно харилцаа үерхэлтэй байх нь, заримдаа онцгой тохиолдлууд баяраар хайртай хүнээ гайхшруулах бэлэг авж өгөх хэрэгтэй болдог гэсэн үг. Гэсэн хэдий ч нэгэн залуун хувьд, гэнэтийн бэлэг барьх гэж байгаад, өөрөө найз охиноосоо илүү том гэнэтийн бэлэг авчээ. Тэрээр хайртдаа зориулж цэцгийн баглаа мэдэгдэлгүйгээр өгөхийг хүссэн байв. Харамсалтай нь охин яг үнэндээ түүнийг өөр нэгэнтэй хуурч байсныг олж мэдсэн байна!

Жигшмээр өрнөлтэй найз залуугийн энэ дүр зургууд нь интернетэд эрчимтэй тархсан юм. Зурган дээрээс хархад, зогсоол дээр цэцгийн баглаа барьсан хүнийг харуулсан боловч цаанаа нь нэг хачин юм болж байнаа. Гайхалтай нь цаанаа байгаа хүмүүс бол түүний төрсөн өдрөөр нь гэнэтийн бэлэг барих ёстой байсан түүний найз охин болон түүнтэй хамт хуурч байгаа хүн юм.

Тэр залуу ‘Өнөөдөр миний найз охины төрсөн өдөр, тиймээс би түүнд гэнэтийн бэлэг барихаар төлвөлсөн. Гэхдээ би энэ дүр зургийг харна гэж ер бодоогүй.’ гэж бичжээ.

Зураг дээр машины урд эмэгтэй нь өөр эрийг маш их урам зоригтойгоор тэвэрч байгаа нь тод харагдаж байна. Үүнээс харахад охин нь яг үнэндээ баглаа барьсан залуугийн найз охин юм.

Нетизенүүд энэ илчлэлтэд цочирдсон нь ойлгомжтой бөгөөд зарим нь нүдэнд нь нулимс цийлэгнэсэн тэр залуугын ​төлөө санаа зовж байв. Энэ нь таны хайртай хүн үнэнч бус байгааг олж мэдэх хамгийн муу арга замын нэг байх.

Энэ явдлын дараа юу болсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч хүмүүс тэр эрэгтэй найз охинтойгоо нүүр тулан уулзаж, газар дээр нь түүнээс салсан гэж хүмүүс найдаж байна. Эцсийн эцэст, тэр өөрийг нь ямар ч болзолгүйгээр хайрлах хүн л үнэхээр зохистой байх мундаг залуу шиг санагдаж байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button