Болсон Явдал

Банкны теллер дансны дугаар андуурч энэ хосуудын дансанд маш их хэмжээний мөнгө хийсэн бөгөөд хосууд тэр даруй мөнгийг үрж …

Хэрэв гэнэт таны дансанд асар их хэмжээний мөнгө орж ирвэл та юу хийх байсан бэ? Та энэ гажигийг тэр даруйд нь мэдэгдэх үү эсвэл оронд нь мөнгийг зарцуулах байсан уу?

Пенсильвани мужийн нэгэн хосын банкны дансанд андуурч 120 мянган долларыг оруулжээ. Энэ мөнгөний ихэнхийг нь ашиглахаар шийдсэн нь одоогоор тэднийг ихээхэн асуудалд оруулаад байгаа байна. Одоо тэдний энэ алхамын улмаас тэдэнд хүнд хулгайн хэргүүдийг оноосон байна.

Роберт болонТиффани Уильямс нар хамтарсан дансандаа 120,000 доллар байгааг олж илрүүлжээ. Тэд үүний ихэнх хэсгийг нь тэр дор нь зарцуулсан байна.

Мэдээллийн дагуу Уильямс 107 мянга орчим доллар зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мэдэгдэл өгөхдөө тэд бэлэн мөнгөөр ​​жийп, автомашины чиргүүл, хоёр автомашин худалдан авсан ба түүгээр ч зогсолгүй бусад зүйлсийг худалдаж авсан гэдгээ дурджээ. Тэд мөн зарим төлбөрөө төлж, тусламж хэрэгтэй байгаа найзууддаа 15000 доллар тараасан гэнэ.

Жоржиа мужийн BB&T банкны теллер буруу дансны дугаар оруулсан тул, мөнгө нь хосын дансанд орсон алдаа гарсан байна. Эцэст нь нэгэн үйлчлүүлэгч, алдсан мөнгөнийхөө талаар лавлахаар банктай холбоо барьсан нь Уильямсынхны банкны дансыг олоход хүргэжээ. Банк хосууд руу олон удаа залгах гэсэн боловч холбогдох боломжгүй байсан гэнэ. Эцэст нь Тиффани утсаа авсан бөгөөд, аль хэдийн мөнгийг төлбөрөө төлөхөд зарцуулсан болохоо хэлжээ.

‘Миний хэлэх гээд байгаа зүйл бол, бид зарим хүмүүсээс хууль эрх зүйн талаар муу зөвлөгөө авсан бөгөөд, энэ нь эцэстээ хамгийн сайн санаа биш байсан байх’ гэж Роберт дараа нь хэлэв. Та байсан бол яах байсан бэ?

Миний хувьд миний ажлынхаа мөнгийг оруулж гаргадаг данс руу нэг хүн ₮6500 төгрөг хийх гэж байгаад андуураад $6500 буюу 19 сая гаруй төгрөг хийчихсэн байсан. Тухайн үед мессэж ирдэггүй байсан болохоор хэн хийснийг нь мэдээгүй. Тэр мөнгийг нь Хаан банкныхаа данснаас татаад Голомтыхоо дансанд хийгээд эзэн нь ирж мөнгөө авахыг 7 хоног хүлээсэн байдаг юм. Ах хүү өөрөө ч надад тийм их мөнгө хийснээ мэдээгүй 7 хоносон байсан гээд боддоо.

Тэгтэл нэг өдөр над руу шууд цагдаагаас залгасан. Бараг л би тэр хүний данснаас нууцаар өөрлүүгээ мөнгө  явуулчихсан юм шиг л хандсан. Дараа нь банкнаас залгаад таны данснаас барилт хийсэн Голомтын чинь дансан дахь мөнгийн тэгсэн ингэсэн гээд л хэлсэн. Бас л тийм тааламжтай харьцаагүй. Хүний мөнгө хулгайлчихсан юм шиг л харьцдаг юм байна лээдээ гэж. Хэрвээ би тэр мөнгийг үрсэн байсан бол шууд хэрэгтэн болоод л хуулийн хариуцлага хүлээлгэх байсан гэж цагдаа хэлсэн. Гэхдээ тэр андуурч явуулсан хүний буруу гэж байдаггүй юм уу? Хариуцлагагүй байдлаасаа болж андуурч мөнгө хийчихээд тэнэгтэж өгсөндөө. Тэр даруй сандраад л өөрөө очиж мөнгийг нь шилжүүлж өгсөн дөө хөөрхий. Дараа нь бодоход тэгэж аль аль талдаа муухай харьцсаныг нь бодохоор энэ 2 хос шиг зүгээр үрчээд хохино гээд сууж байдаг байждээ л гэж бодсон.

Тэгэхээр таны дансанд мөнгө орж ирвэл үрж болохгүй юм байна лээ шүү.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button