Нэг найз охиныхоо бөгжийг хулгайлж, нөгөө найз охиндоо гэрлэх санал тавьж байгаад фэйсбүүк дээр хийсэн зурагнаас болж баригджээ
Флоридагийн нэгэн залуу өөр найз бүсгүйгээсээ хулгайлсан сүйн бөгжөөр, найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийджээ. Мэдээллийн дагуу Волусиа мужийн цагдаагийн хэлтэс, 48 настай Жозеф Дэвисийг баривчлах тушаал гаргажээ.
Тэд мөрдөн байцаалтынхаа үеэр, Флоридагийн Оранж тойргийн нэгэн эмэгтэй найз залуугаа Орландогоос өөр эмэгтэйтэй сүй тавьсныг олж мэдсэн байна. Үүнийг тэрээр эрх баригчдад мэдээлсэн болохыг байцаалтын үеэр олж мэджээ. Эмэгтэй нөгөө бүсгүйн фэйсбүүк хаягийг үзсэнээ хэлээд, түүний бөгж болон хуримын бугуйвч нь түүнийхгэй яг ижил байгааг анзаарсан байна. Тэрээр үнэт эдлэлийн хайрцгаа даруй шалгаж үзэхэд, тэр хоёр бас эмээгийнх нь очир эрдэнийн бөгж гэх мэт өөр хэдэн үнэт эдлэлийн хамт алга болсоныг мэдэж авчээ. Ерөнхийдөө хулгайлагдсан үнэт зүйлүүд нь нийлээд 6270 долларын үнэтэй байжээ. Хоёр эмэгтэй хоёулаа болзооны програмаар дамжуулан ‘Браун’ -тай танилцсан гэнэ.
Олон нийтийн сүлжээнд байрлуулсан албан ёсны мэдэгдэлд Волусиа мужийн цагдаагийн алба дараахь зүйлийг бичжээ. ‘Нэг найз бүсгүйтэйгээ ‘Жо Браун’, нөгөө найз бүсгүйтэйгээ ‘Маркус Браун’ нэрээр танилцаж явсан 48 настай Жозеф Л.Дэвисийг их хэмжээний хулгайн хэргээр эрэн сурвалжилж байна. Түүний одоогийн хаяг, хаана байгаа нь тодорхойгүй байна. Түүний хэд хэдэн зургийг хавсаргав …’
‘Xoxирогч хулгайн талаар ‘Браун’-тай нүүр тулав. Эмэгтэй сүйт бүсгүйтэй харьцаж эхэлсэн бөгөөд зарим эд зүйлсээ буцааж авчээ. Үнэнч бус байдлаас болж хоёр харилцаа хоёулаа дууссаны дараа xoxирогчид хоорондоо болон мөрдөгч нартай хамтран ажиллаж эхэлсэн байна.’
Түүнчлэн Дэвис Орегон дахь хит-xэpгүүдийн талаар идэвхтэй батлан даалтанд байгаа бөгөөд урьд нь xyypамч үнэмлэх хэрэглэсэн, цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэл өгсөн, гэр бүлийн х..ү.чи.р.х.и.йл..э.л үйлдсэн ба к.о.ка.и.н хадгалсан хэргээр баривчлагдаж байсан нь бүртгэлээс ил болжээ.
Түүний xopигдож байсан сүүлчийн шopoнгын эрх баригчид, түүнийг зүүн гарын ‘Зөвхөн Бурхан л намайг шүүнэ’ гэсэн шивээстэй гэж онцолжээ. Тэгэхээр бурханд л шүүгдэх хүсэлтэй эр 2 эмэгтэйтэй зэрэг хуурамч нэр ашиглан уулзаж, нэгнийх нь эд зүйлсийг хулгайлж нөгөөд нь бэлэглэдэг байжээ. Арай л сэргэлэн үү?