Болсон Явдал

Ээж нь хүүгээ Алекса буюу хиймэл оюун ухаан бүхий онлайн туслагч ашиглан математикийн гэрийн даалгавраа хийж байхад нь барьжээ

Хуучин өдрүүдэд бид гэрийн даалгавраа хэрхэн хийдэг байснаа санаж байна уу? Бидэнд мэдээж хүнд байсан. Интернэтгүй, ухаалаг утасгүй болохоор бид ихэвчлэн ном болон орон нутгийн номын сангаас авсан номнуудад найддаг байж билээ.

Технологи хөгжихийн хэрээр бүх зүйл маш их өөрчлөгдсөн бөгөөд одоо үеийн хүүхдүүдэд илүү хялбар болсон байна. Жишээлбэл, Google-ээс хурдан хайлт хийснээр тэд хэдэн секундын дотор шаардлагатай мэдээллийг амархан олох боломжтой болжээ!

Олон нийтийн сүлжээгээр хурдтай цацагдасан энэ бичлэг нь: Математикийн даалгавраа хурдан дуусгахын тулд орчин үеийн технологийн давуу талыг ашигласан энэ залуу сургуулийн сурагчийг харуулжээ. Шотландын Айрширийн Далмеллингтон хотын оршин суугч, 9 настай Брайс Горманли нь зочны өрөөнд төхөөрөмжөөсөө хэд хэдэн асуулт асуухыг ээж нь анзаарчээ. Тэрээр хүүгээ Алекса-г ашиглан үржүүлгийн даалгавраа хийж, бульхаацаж байхад нь барьж авчээ.

‘4 x 3 бол 12 байна’ гэж автомат дуу хоолой хүүд хэлэхэд, Лианн хүүгээ юу хийхийг нь харж байсан ба цаана нь толгойгоо сэгсрэхээс өөр аргагүй зогсож байв. Брайс үргэлжлүүлэн ‘Алекса, 8-ыг 4-ээр үржүүлбэл хэд вэ?’ гэж асуухад дуу хоолой нь түүнд зөв хариуг дахин хэлж өгч байв.

Мэдээжийн хэрэг, ээж нь хүүгийн анхаарлыг татаж, түүнийг зогсоосон юм. ‘Энд юу болоод байгаа юм бэ?’ гэж тэр асуухад гайхсан хүүхэд ээжийнхээ гарт байгаа камерыг анзааран эргэж харав. Тэрээр ‘гэрийн даалгавраа хийж байна’ гэж хэлээд үйлдлээ өмөөрсөн боловч Лианн үүнийг зөв хийх арга биш гэж тодруулан хэлэв.

Инээмсэглэсэн хүүхэд Алекса-гаас математикийн талаар үргэлжлүүлэн асуулт асуухад, ээж нь түүнд ‘Чи энэ бүх зүйлийг өөрөө дахин хийх болно гэдгээ ухаарч байна уу?’ гэж сануулга өгсөн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button