Болсон Явдал

Илүүдэл ачааны төлбөр төлмөөргүй байна уу? Энэ ээжийн инээдтэй аргыг ашиглаарай

Хэрэв та нисэх онгоцны буудал дээр илүүдэл ачааны төлбөр төлөхөөс зайлс хийхийг хүсч байвал, та юу хийх хэрэгтэй вэ? Нэг эмэгтэй бидэнд өөрийнхөө инээдэмтэй шийдлийг харуулсан бөгөөд тэр саяхан үүнээс болж интернэтэд алдар нэрийг олж аваад байгаа байна.

Филиппиний Давао хотын иргэн Гэль Родригес нь ачаа тээшнийхээ нэмэлт төлбөрийг төлөхөөс зайлсхийхийн үүднээс, 2.5 килограмм хувцас өмссөн нь инээдэмтэй боловч маргаангүй үр дүнтэй санаа байв.

Гэль-ийн хэлснээр, авиа компанийн ажилтнууд түүнд чемодан нь аль хэдийн 9 килод хүрсэн тул илүүдэл ачаагаа төлөх ёстой гэж хэлсэн байна. Тэрээр халааснаасаа мөнгө гаргахын оронд хэд хэдэн давхар хувцас буюу, өөрөөр хэлбэл 3 хүрэм, 5 цамц, 3 өмд өмсөхөөр шийджээ. Түүний ачаа 9-ээс 6.5 кг болж буурсан байна.

Эцэст нь тэрээр олон нийтийн сүлжээнд өөрийн туршлагын талаар хуваалцаж, гэрэл зураг хүртэл байрлуулжээ. Түүнийг гайхшруулсан зүйл нь, түүний түүх тэр дороо цахим ертөнцөд тархсан явдал байсан гэнэ. Хожим нь түүний зураг интернетэд ингэж цацагдах байсныг мэдсэн бол илүү дээр зураг оруулах байсан гэж хошигнох болжээ.

Гэль өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа: ‘Би ердөө хоёр килограммын төлөө илүүдэл тээшний төлбөрийг төлөхийг хүсээгүй юм.’ гэж хэлжээ. Бүх зүйлийг үл харгалзан Гэль энэ ‘аргаа’ бусдад санал болгохгүй гэдгээ хурдан хүлээн зөвшөөрсөн юм. ‘Энэ нь үнэхээр халуун байсан’ гэж тэр хэлээд, цаашдаа хэзээ ч ийм үйлдэл хийхгүй гэдгээ хэлэв.

Үүний зэрэгцээ зарим нетизенчүүд Гэль-ийг хөгжилтэй, бүтээлч байна гэж магтаж байв. Нэг зорчигч бас төлбөрөөс зайлсхийхийн тулд хогын саванд юмнуудаа хаяж байснаа хүлээн зөвшөөрчээ. Нөгөөтэйгүүр, урьд нь ийм мэх хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүс бас байна.

 

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button