Болсон Явдал

14 хүүтэй өнөр өтгөн гэр бүл эцэст нь нэг юм бяцхан гүнжээ өлгийдөн авчээ

Мичиган мужаас ирсэн, маш их баяртай хосууд гэр бүлдээ шинэ хүүхэд нэмжээ. Дарааллан 14 хүүтэй болсны эцэст анхныхаа нялх гүнжээ угтан авчээ. 45 настай эх Катери Швандт өнгөрсөн 11 дүгээр сарын 4-ний Лхагва гарагт Мэгги Жейн хэмээх хүүхдээ төрүүлсөн байна.

45 настай түүний нөхөр Жей-гийн хэлснээр, тэд 1993 онд гэрэлсэн бөгөөд анхны охинтойгоо болоход ийм удаан хугацаа шаардагдана гэж бодоогүй гэдгээ хэлжээ.

Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа бахархалтай аав: ‘Бид Мэгги Жейнийг гэр бүлдээ нэмэх болсондоо маш их баяртай байна. Энэ жил олон янз, олон шалтгаанаар мартагдашгүй жил болж өнгөрсөн ч, Мэгги бол бидний төсөөлж байсан хамгийн том бэлэг юм.’

Шавндтын ууган хүү Тайлер: ‘Эцэг эх маань эцсээ хүртэл бяцхан охинтой болж чадахгүй нь гэж бодож байсан ч тэдэнд Мэгги-г бэлгэлсэн юм… Ээжд маань ягаан хувцас байдаг үгүйг ер мэдэхгүй байна.’ гэж хэлжээ. Хосуудын бусад хөвгүүд нь Зак, Дрю, Брэндон, Томми, Винни, Калван, Габе, Уэсли, Чарли, Люк, Такер, Франсиско болон Финли нар юм.

Үүний зэрэгцээ, Катери анх жирэмсэн болсноо мэдээд байшинд ‘стадион дүүргэх тестостерон хангалттай’ байна гэж хошигносон юм. Хэрэв тэд эцэст нь бяцхан охинтой болох юм бол тэрээр түүнийг ‘бүх амьдралынхаа туршид, ялангуяа өсвөр насандаа хамгийн эрх болон хамгаалагдсан хүүхэд’ байх болно гэж хэлжээ.

Тиймээс тэдний цочрол, гайхшрал, баяр баясгаланг төсөөлөөд үз дээ! Тэд эцэст нь охинтой болох нь. Тэгэхээр бүх гэр бүлийн гишүүдэд баяр хүргэе. Мэгги-гийн ирээдүйн сүйт залууд бас амжилт хүсье. Түүний 14 ахтай эвтэй байхыг хичээнэ гээд бод доо!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button