Болсон Явдал

7 сартай жирэмсэн эмэгтэй 4 найз залуутай бөгөөд хэн нь хүүхдийн аав гэдийг баттай сайн мэдэхгүй байна гэжээ

Флорида мужийн нэгэн эмэгтэй ер бусын харилцаагаасаа болоод саяхан цахим ертөнцөд олны анхаарлыг ихэд татжээ. 20 настай Тори Ожеда нь полигами нөхөрлөлд байдаг ба дөрвөн найз залуутай бололтой шүү. Асуудлыг илүү төвөгтэй болгож байгаа нь тэрээр одоогоор 7 сартай жирэмсэн байгаа хэдий ч, хайртай хүмүүсийн дундаас аав нь хэн болохыг мэднэ гэж мэдэгджээ. Гэхдээ баталгаагүй шүүдээ 4-ийн 4-н найз залуутай хүн.

Хэрэв энэ нь танийг итгэж ядан толгойгоо маажихад хүргээгүй бол, танийг өөр юу гайхшируулхыг би мэдэхгүй байна. Иймэрхүү түүхүүд нь дэлхий ертөнцийг урьд өмнө нь хэзээч байгаагүйгээр, илүү галзуу болж байгааг албан ёсоор нотолж байна. Тэр 20 настай, жирэмсэн ба 4 найз залуутай!

Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа, Тори 18 настай байхдаа ахлах сургуульд танилцаж байсан Марктай үеэрхэж эхлэхийн зэрэгцээ полигами харилцааг сонирхох болсоноо хуваалцсан юм. 2 сарын дараа тэрээр 23 настай Травистай үерхэж эхэлсэн бөгөөд эцэст нь тэд сүй тавьжээ. 22 настай Этан болон Кристофер нар дараа нь түүний найз залуу болсон байна. Тэд тавуулаа нэлээд сайн харилцаатай бөгөөд хамтдаа хөлөгт тоглоом тоглох дуртай байдаг гэнэ. Гэсэн хэдий ч тэр заримдаа бэрхшээлтэй тулгардаг гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн юм.

Эрчүүд түүнтэй унтлагын өрөөнд ээлжилдэг ба орой бүр ‘өөрчилөгддөг’ гэдгээ тэр хүлээн зөвшөөрөв. ‘Таван хүний ​​хооронд цаг хуваарилах, хуваарь гаргах, хүн бүр хамрагдсан байгаа эсэхийг шалгах нь хэцүү байдаг’ гэж Тори хэлэв. Тэрээр мөн энэ харилцааны цорын ганц эмэгтэй биш байсан бол ‘сайхан’ байх байсан гэж нэмж хэлсэн юм. Крис нялх хүүхдийн төрсөн эцэг байсан хэдий ч, тэд тавуулаа хүүхдийг өөрийнхөө хүүхэд шиг өсгөхөөр төлөвлөж байгаа байна.

‘Бид бүгдээрээ хамт нялх хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа тул бүгдээрээ аав юм’ гэж Тори хэлжээ. Мэдээжийн хэрэг, энэ хачин хайрын түүх нь интернет хэрэглэгчдийн дунд маш их сөрөг хариу өдөөсөн юм.

Нэг сэтгэгдэл бичсэн хүн: ‘Заваан юм. Би тэр хүүхдэд үнэхээр харамсаж байна.’ Өөр нэг нь: ‘Энэ бол автомашины осолтой адил юм. Хэн ч үүнийг харахыг хүсдэггүй. Гэхдээ бид бас өөрсдөө харахгүй байж чаддаггүй.’ хэмээн бичжээ. Монголд нөгөө 2 эхнэртэй болох хууль яриад байсан юу болсон?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button