Болсон Явдал

Хүмүүс өөрийг нь унах гэж оролдох бүрт үхсэн юм шиг дүр эсгэдэг ухаантай морь (бичлэг)

Морийг ийм драмын хатан хаан байж чадна гэж хэн санах билээ. Унуулахаас зайлсхийхийн тулд залхуу морь чадах хирээрээ хичээж байна. Бааштай одой морь нь хэн нэгэн түүнийг унах гэж оролдох бүрт үхсэн мэт дүр эсгэдэг гэнэ.

Жинганг бол бусадтай адилгүй морь юм. Бусад азарганууд унахаас дургүйцдэггүй бол Жинганг ганцаараа үлдэхийг илүүд үздэг байна. Тийм ч учраас хэн нэгэн түүний нуруун дээр гарах гэж оролдох үед, зам дээр хэвтэж унаж үхсэн мэт ер бусын дүр эсгэх зуршил бий болгожээ. Хүмүүс Жинганг-ын энэ дүр эсгэлтэд их дуртай байдаг нь гайхмаар зүйл биш бөгөөд, тэр аль хэдийн олон мянган шүтэн бишрэгчидтэй болжээ. Жинганг унуулахаасаа хэрхэн зайлсхийхээ мэддэг байна.

Жинганг-ын бааштай уналтын эмхэтгэл нь Фэйсбүүк дээр тавигдсан бөгөөд, олон мянган үзэгчдийн хүртээл болжээ. Учир нь залхуу морь зүгээр л унасан дүр үзүүлдэггүй. Тэр бүр нүдээ бүлтийлгэн, хагас задгай амаа ангайлган хорвоог орхисон мэт аашилдаг байна. Энэ маягтай драмын хатан хааныг хардаа!

Жинганг үнэхээр авъяаслаг жүжигчин бөгөөд, түүний бодиттой жүжиглэлт нь бусад морьд түүнийг газарт унасан байхыг хараад төөрөгдөлд оруулдаг, тийм үнэмшилтэй жүжигчин юм. Аз болоход бусад морьд Жинганг-ын мэхийг сурч мэдсэн юм шиг харагдахгүй байна. Ажил нэгт морь нь Жинганг-ыг заль мэхийг дагах уу гэж гайхаж байна.

Зарим нь Жинганг-ыг, Даваа гарагт ямар сэтгэгдэлтэй байдгыг төгс илэрхийлдэг гэж хэлж байна.

Нөгөөтэйгүүр, зарим нь морийг тушаалын дагуу унаж сургасан, бүх зүйл нь сургуйлалттай гэж бодож байгаа байна. Аль ч тохиолдолд Жинганг нь биднийг инээлгэж чадах юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button