Болсон Явдал

Нэгэн эмэгтэй нөхрөөсөө салах өргөдөл гаргасан бөгөөд түүний шалтгаан нь нөхөр нь усанд ордоггүй гэжээ

Энэтхэгээс ирсэн нэгэн эмэгтэй хачин шалтгаанаар нөхрөөсөө салах өргөдөл гаргасны дараа олны анхаарлыг татав. Бихар мужийн Вайшал хотын 20 настай Сони Деви нь 23 настай нөхөр Маниш Рам усанд ордоггүй тул цаашид түүнтэй хамт амьдрах боломжгүй болсон гэжээ.

Энэтхэгийн Таймс сонины мэдээлснээр, өргөдөл гаргагч нь ханьдаа ‘сахлаа хусдаггүй, усанд ордоггүй ба шүдээ тогтмол угаадаггүй’ гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш Улсын Эмэгтэйчүүдийн Комисс нь Манишад зуршилаа өөрчлөх, эсхүл хууль эрх зүйн үр дагавартай нүүр тул гэж 2 сарын хугацаатай эцсийн боломжийг өгчээ.

Сони Деви нь сантехникч нөхөр, Маниш Рамыг эрүүл ахуй муутай, бие нь муухай үнэртэй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч, түүний амьдралыг ‘сүйрүүллээ’ гэж хэлжээ.

Улсын Эмэгтэйчүүдийн Комиссийн Пратима Синха нь гомдол гаргагчаас яагаад салах хүсэлтэй байгаа тухай шалтгаанд гайхаж байгаагаа хэлэв. Хосууд 2017 онд эргэн гэрэлсэн юм. Сантехнигчын ажил хийж амьдралаа залгуулдаг Маниш нь Сони-гын хэлж байгаагаар бол ‘ёс суртахуунгүй’ гэнэ. Тэрээр усанд орох эсвэл сахлаа хусахгүйгээр 10 хоног хүртэл явдаг байна. Тэрээр эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс болж маш их зовж шаналж, үүнээс үүдсэн ‘доромжлолыг’ даахгүй гэдгээ хэлээд аль болох хурдан салахыг шаардасан байна.

Үүний зэрэгцээ Маниш гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байгаагаа хэлээд Сони-гийн хэлсэн амьдралын хэв маягийг сайжруулахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ амласан юм. Мэдээжийн хэрэг нетизенүүд салах шалтгааныг утгагүй талаар тайлбар хийхээс өөр аргагүй байв.

Зарим сүлжээ ашиглагчид салалтын шалтгааныг ‘өчүүхэн юм шиг санагдлаа’ гэж байхад нөгөө хэсэг нь түүний шийдвэрт ‘эхнэрийг буруутгахгүй байна’ гэж тайлбар хийжээ. Тэр ч байтугай нэг эмэгтэй ийм нөхөртэй байсан бол ‘үүнтэй адил зүйл хийхээс’ буцахгүй гэж хэлсэн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button