Залуугийн гэрээс ‘Намайг гаргаачээ’ гэж хашгирах чимээ гарсан тул хөршүүд нь цагдаа дуудаж шалгалт хийтэл …
Флоридагийн Лэйкворт Бийч-ээс ирсэн нэгэн эр хөршүүдийнхээ хүсээгүй сонирхлыг татжээ. Шалтгаан нь юу вэ гэж үү? Ойр хавьд амьдардаг гэр бүлийнхэн ‘Намайг гаргаач!’ гэж орилж хашгирч буй эмэгтэй хүний дуу сонссогдожээ. Тиймээс тэд энэ талаар цагдаагийн байгууллагатай холбоо барьсан байна.
Эцэст нь, уг гэмт хэргийн талаар хэд хэдэн цагдаагийн албан хаагчид газар дээр нь очиж шалгахаар болжээ. Бүх зүйл залуугын гэрийн аюулгүй байдлын камераар бичигдсэн бөгөөд, дараа нь уг видео олон нийтийн сүлжээнд туйлын инээдтэй шалтгаанаар тархжээ. Эцэст нь эмэгтэй хүн биш байсан юм!
Алдартай бичлэг дээр тэр залуу цагдаа нар ирэхэд машинаа засаж байгааг харуулжээ. Дараа нь тэд түүнээс асуулт асууж эхэлсэн бөгөөд, тэрээр асуултанд чин сэтгэлээсээ инээж хариулхад тэд ихэд гайхав. Тэрээр байшиндаа ороод хэдэн хормын дараа, хашгирч байсан ‘эмэгтэй’-тэй эргэж гарч ирэн түүнийг тэдэнд харуулав. Амазоны тоть болох Рамботой танилцана уу.
Сонирхолтой дуу чимээний эх сурвалж нь түүний Рамбо хэмээх тотьноос өөр хэн нэгэн багаагүй бололтой. Тухайн хүний хэлснээр, одоо 40 настай шувуу түүнтэй багаасаа хамт байсан гэнэ. Тэрээр гэрийн тэжээвэр амьтнаа ээж, аавыгаа залхаахын тулд ингэж хашгирахыг зааж сургасан гэдгээ бас илчилжээ. Энэ нь олон жилийн дараа түүнийг асуудалд оруулна гэдгийг тэр огт мэдээгүй байсан юм!
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа гэрийн тэжээвэр амьтдын эзэн энэ явдлын дараа, өөрийгөө болон Рамбог хөршүүдтэйгээ танилцуулахын тулд цаг хугацаа өнгөрөөсөн тухайгаа хуваалцжээ. Ингэснээр ирээдүйд үл ойлголцол үүсэхээс сэргийлж чадна гэж тэр тайлбарлав.
Аз болоход ядаж түүний сайн хөршүүд тухайн газарт сэжигтэй дуу чимээ сонсогдвол цагдаа нартай холбоо барихаас буцахгүй гэдгийг бид мэдэж авлаа.