Болсон Явдал

Аадар борооноор гудманд гэрийн даалгавраа хийж буй 8 настай гэр оронгүй охин – Амьдрал түүний хичээнгүй занг шагнах болтугай

Тэмцэл бол тэмцэл жинхэнэ хүүхэд, эсвэл насанд хүрсэн байх ерөөсөө ч хамаагүй. Таны хаалгыг тогших боломжууд ирнэ; Чиний хийх ёстой зүйл бол зүгээр л тэнд иртэл нь тэсч үлдэх юм.

Орон гэргүй охин дэлхий ертөнцөд өөрийнхөө ирсэн жинхэнэ утга учрыг харуулахын тулд суралцах хичээнгүй хичээлээ хийх шаардлагатай болжээ.

Гудамжинд амьдрах шаардлагатай болж, аадар бороотой тэмцэж байгаа ч гэсэн хичээлээ даалгавараа хийж байгаа бичлэг нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан бөгөөд гудамжинд амьдардаг 8 настай Элейн Долфо гэх орон гэргүй охин байжээ.

Энэхүү бяцхан охины боловсролын төлөө тууштай зүтгэх байдал, түүний хөөрхийлөлтэй хувь тавилан нь АНУ-ын Теннесси мужийн их сургуулийн оюутан Марлен Гарсиагийн сэтгэлийг хөдөлгөж, Элейн болон түүний гэр бүлийнхэнд зориулж GoFundMe хандивын хуудсыг нээжээ.

Бичлэгийг Филиппиний Манила хотод Роландо Виллануева авсан байна. Нийслэл хот хэдий ч ихэнх хүмүүс ядуурлын түвшингээс доогуур түвшинд амьдарч байна. Хүүхдүүдээ сургуульд сургах гэж зүтгэхийн хажуугаар яалтаягүй гудамжинд амьдрахаас өөр аргагүй байдалд оржээ. Гэсэн хэдий ч боловсрол нь илүү сайн амьдралын баталгаатай тасалбар биш боловч Елена сургуулийнхаа гэрийн даалгаврыг дуусгахад саад болгож, шалтаг гаргаагүй юм. Эцэг нь өвчтэй болж, ажилдаа явж чадахгүй болсны дараа Элайний гэр бүл саяхан гэр оронгүй болсон нь тогтоогджээ.

Цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдлыг үл харгалзан салхи шуурга номынх нь  хуудсыг хүчтэй үлээу байсан ч Элейн гэрийн даалгавраа дуусгахаар шийдсэн байв. Энэ бол жинхэнэ чармайлт юм. Хэрэв танд энэ мэдээ таалагдсан бол найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button