Нэгэн эмэгтэй 2 жилийн турш маш их цаг хугацаа, мөнгө зарцуулж энэхүү ургамлыг арчилсан ч яг үнэндээ энэ ургамал нь …
Өөрийн тань хүчин чармайлт ямар ч хэррэггүй гэдгийг олж мэдхийн тулд л, та хоёр жилийн хугацааг ямар нэгэн зүйлд зориулж байна гэж төсөөлөөд үз дээ. Үгүй ээ, бид таны үнэнч бус эксийн тухай яриагүй байна – энэ бол хуурамч ургамлын тухай юм!
Энэ бол хиймэл тасалгааны цэцгийн талаархи хөгжилтэй туршлагаа хуваалцсан, фэйсбүүк сүлжээ ашиглагч Кели Вилксийн түүх юм. Түүний бичлэг эцэстээ олон нийтийн сүлжээнд тархаж, хэд хэдэн томоохон мэдээллийн вэбсайтуудын анхаарлыг татсанд Вилксийн гайхшралыг төрүүлсэн байна.
Зүрх сэтгэл нь эмзэглэсэн ургамлын эзний ярьснаар тэрээр тасалгааны цэцгийг хоёр жилийн турш арчилдаг байсан бөгөөд үүгээрээ маш их бахархдаг байжээ. Гэсэн хэдий ч тэр эцэст нь үүнийг өөр тогоонд шилжүүлэхээр шийдсэнээс болоод тэрээр амьдралынхаа цоч.ролыг авсан юм. Вилкс фэйсбүүктээ дараахь зүйлийг хуваалцав.
Би энэ ургамалаараа маш их бахархаж байсан. Энэ нь бүрэн дүүрэн, үзэсгэлэнтэй өнгөтэй ба ердөө л төгс ургамал байсан. Би үүнийг гал тогооныхоо цонхон дээр байрлуулсан юм. Хоёр жилийн дараа тэрээр ургамалаа шинэ саванд шилжүүлэхийг хүссэн тул түүнд зориулж хамгийн өхөөрдөм ваар-ыг олжээ. Дараа нь юу болсон нь түүний төсөөлж байснаас хэтрэв.
Тэр үргэлжлүүлэн: Би ургамалаа шинэ вааранд хийх гэж хуучин ваарнаас нь татан авсаны эцэст, энэ ургамалыг ХУУРАМЧ болохыг мэдэж авлаа. Би энэ ургамалд хайр өгөх гэж зөндөө зүйл хийсэн! Би навчийг нь угаасан. Гоёмсог харагдуулхын тулд би хамгийн их хичээсэн ч, энэ нь бүхэлдээ хуванцар байсан юм! Үүнээс хойш Вилкесийн бичсэн бичлэгийн тэр мөчийг үзсэн хүн бүр инээхгүй байхын аргагүй болжээ.
Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн нэг нь, “Энэ бол миний хэсэг хугацаанд уншсан хамгийн хөгжилтэй зүйл байна” гэж хэлсэн. Өөр нэг нь Амьдралын хамгийн сайхан зүйлүүдийн нэг бол өөрийгөө шоолж инээж чаддаг байх явдал юм гэсэн ба бид мэдээж үүнтэй санаа нийлж байна.