Сүйт залуу хуримынхаа яг өмнө сүйт бүсгүйн хамгийн сайн найзтай yнтаж байгаад баригджээ. Харин сүйт бүсгүй …
Ихэнх гэрлэсэн хосуудын хувьд хуримын өдөр бол тэдний харилцааны хамгийн мартагдашгүй өдрүүдийн нэг юм. Энэ түүх нь бидэнд Нигери дэх хурим хэрхэн ‘мартагдашгүй’ болсоныг харуулсан юм. Ганц сүйт залуун болон сүйт бүсгүйн хувьд биш харин юу болсныг харсан хүн бүхний хувьд хэзээ ч мартагдашгүй хачирхалтай болсныг бидэнд харуулав.
Энэ бол сүйт бүсгүй цочирдмоор нээлт хийснийхээ дараа ёслолыг эцсийн мөчид цуцлахаар шийдсэнтэй холбоотой юм. Сүйт залуу нь бүсгүйн хамгийн сайн найз болох сүйт бүсгүйн гэрчтэй унтаж байсан сурагтай. Энэ өдөр тэдний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байх ёстой байв. Харин..!
Энэ явдал Нигерийн Абужа хотод болж өнгөрсөн юм. Өдрийн сонингийн нийтлэлд дурдсанаар ирээдүйн эхнэр хууран мэхлэлтийн талаар сүм рүү явж байхдаа л олж мэджээ. Тиймээс түүнийг ирэхэд тэр маш их уурлаж, сүмд ороогүй байна. Хуримын даашинз өмссөн энэ эмэгтэй хүлээн авалтынхаа гадаа ууртайгаар ирээдүйн нөхөртэйгээ нүүр тулах нь тэр.
Үүний зэрэгцээ, эрэгтэй нь Би тайлбарлах гээд байна … гуйя гэж өөрийгөө өмөөрч байгаа нь сонсогдож байгаа боловч бүсгүй өөдөөс нь Надад битгий хүр! гэж хүйтнээр хариулж байна. Үзэгчид энэ эвгүй явдлыг камер дээр буулгаж, эцэстээ нь бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав.
Тэр өдөр гэр бүл, найз нөхөд нь бүх зүйл хэрхэн өөрчлөгдсөнийг мэдээд цочролд орсон тул тэр эмэгтэй хуримаа цуцалж, тэр газраас шууд зугтсан гэж мэдээллийн эх сурвалж бидэнд хэлсэн юм.
Итгэл даадаггүй энэ залууг сургамж авсан гэж найдаж байна. Тэр араас нь зал.илсан байж магадгүй ч одоо түүний шударга бус авирыг бүгд мэддэг болсон.