Болсон Явдал

Ковидоос болж хүмүүс хийх байхаа олж ядаж байх шиг. Нэгэн эр автобусанд аварга том могойг маск болгон зүүжээ

Ковид-19-ийн тархалтыг зогсоох зорилгоор маск зүүх нь өнөө үед олон орны жишиг болжээ. Сүүлийн хэдэн сарын турш харсанчлан зарим хүмүүсийн маскны сонголтууд нь хэтэрхий бүтээлч болж чаддаг.

Тухайлбал, саяхан Их Манчестер хотын автобусанд явж байсан ганцаарчилсан аялагч нь асар том могойг маск болгон ашиглаж байгааг олж харжээ. Яагаад хэн нэгэн үүнийг хийх болов, энэ нь яаж боломжтой вэ гэж та асууна уу? Итгэхийн тулд та үүнийг харах ёстой! Мэдээжийн хэрэг энэ нүүрний маск бусадтай адилгүй!

LadBible-ийн нийтлэлийн дагуу нэрээ нууцалсан зорчигч Салфорд дахь Свинтоноос Манчестер Сити Центр чиглэлийн автобусанд суусан гэжээ. Түүний өвөрмөц (бас аюултай) маскнаас болоод бусад нь анхаарлаа хандуулахгүй байж чадахгүй гэж хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс өөрөөс нь тодорхой хэмжээний хол зайд ажиглаж байхын тулд тэр үүнийг хийсэн болов уу?

Нэрээ хэлэхээс татгалзсан автобусны нэг зорчигч нэгэн ярилцлагадаа: Тэрээр могойг автобусанд суухдаа маск шиг нүүрээ ороосон байсан. Эхэндээ би түүнийг үнэхээр хөгжилтэй маск өмссөн гэж бодож байгаад нэг хархад могой гарны хашлагыг тойрон өндийж байсан. Автобусанд хэн ч үнэхээр төвөгшөөсөнгүй, харин ард нь нэг хүн бичлэг хийж байсан. Мэдээжийн хэрэг энэ нь үнэхээр содон ба зугаатай байсан. Гэрэл зургийг анх Swinton People фэйсбүүк бүлэгт тарааж байсан бөгөөд зарим гишүүд тэр хүний ​​хачин үйлдэлд цочирдож, итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Хэн нэгэн сэтгэгдэл хэсэгт: Би л байсан бол тэндээс чанга хашгираад гүйн алга болох байсан, эсгүү бол тэндээ ухаан алдчих байсан байх. гэжээ.

Энэ зурагнуудыг хархад нэлээд том могой байна… Автобусан дахь хүмүүст ямар ч бэршээл тохиогоогүйд баяртай байна. Та энэ нөхцөлд юу хийх байсан бэ?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button