Болсон Явдал

Нэгэн цагдаа 12 настай жаалын бүжиглэж буй бичлэгийг сошиалд тараасны ачаар жаалхүү маш сайн бүжгийн сургуулийн тэтгэлэг авч чаджээ

Гринвилл хотын цагдаагийн газрын ажилтан Кавейн Харрисон дуудлага хийж байгаад явж байсан зам дээрээ зог тусчээ. Тэрээр урд нь Майкл Жексоны хувцас өмссөн нэг залуу бээлий, цагаан хүрэм зэргээр гангалсан жаал хүү бүжиглэж байхыг харав. Тэрээр MJ-ийн хит дуу болох Billie Jean-д зүрх сэтгэлээ зориулан бүжиглэж  байв.

Интернэтэд цацагдаж маш их хүнд хүрсэн бичлэгт Жавон Денди хэмээх хүү өөрийгөө танилцуулж, Майкл Жексоны том фэн гэдгээ хэлжээ.

Видео байршуулснаас хойш долоо хоногийн дотор 600,000 гаруй удаа үзсэн байжээ. Офицер Харрисод энэ бяцхан залуу маш их сэтгэгдэл төрүүлж, утсаа гаргаж ирэн, хөдөлгөөнийг нь бичиж эхлэв. Яагаад гэж асуухад хүү Майкл Жексоны хит синглд хүндэтгэл үзүүлэхийн  тулд эмээгийнхээ сүмдээ өмсдөг бээлийг зээлж авсан гэж хэлжээ. Харрисон маш их баяртай байсан тул гар утасныхаа ‘бичлэгийн товчлуурыг дарахад л хангалттай байв.

Офицер Харрисоныг зогстол бүжиглэсэн бөгөөд, бичлэг хийсэн шалтгаан нь хүүхдийн даруу зан байв. Тэрээр Жавон шиг ийм хөөрхөн хүүг хэзээ ч харж, уулзаж байгаагүй тул Жавоныг түүний зан чанарыг хэрхэн биширдэгийг нь мэдээсэй гэж хүссэн гэжээ. Офицер Харрисон эхнэрийн хамт бяцхан Жавонд бэлэг барихаар дэлгүүр хэсэв. Хүүхдэд түүнд өгөх гэж буй бэлэг таалагдана гэдгийг тэд мэдэж байжээ.

12 настай Жавон бэлгийг задалж байгааг харуулсан үйл явцыг Гринвилл хотын цагдаагийн газар фэйсбүүк хуудсандаа байршуулжээ. Энэ бол нарны шил байсан бөгөөд хүү энэхүү гайхалтай бэлэгт баярлаж байгаа нь  мэдрэгдэж байв.

Энэ бол төгсгөл биш, өмнөд элит бүжгийн академийн хэн нэгэн видео бичлэгийг онлайнаар үзэж, хүүг тэрхүү академид бүрэн тэтгэлэгтэй элсэхийг хүсчээ. Хэрэв танд энэ бичлэг таалагдсан бол найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button