Аймшиггүй зүрх зоригтой Орос эрийн өндөр цамхагууд дээрх гайхалтай үзүүлбэрүүд олны анхаарлыг татаад байна
Олег Шерстяченко гайхалтай үйдлийнхээ үеэр өөрийхөө бичлэгийг селфи гараар бичиж авчээ. Айдасгүй зүрх зоригтой залуу гэрэлт цамхаг болох өндөр байшингийн орой дээр vxлийг эсэргүүцэх ховерборд үзүүлбэрээ хийсэн юм. Ховербордоор давхиж, сагс тоглож байсан ба энэ бүгдийг баталгаажуулах бичлэг ч цуг хийжээ. 25 настай Олег Шерстяченко өөрийгөө Олег Крикет гэж нэрлэдэг бөгөөд, өөрийгөө Хонконгын цамхагийн блок дээр хэдэн зуун км-ын өндөрт бичиж авжээ.
Олег – сельфи гар ашиглан бичлэгээ хийсэн бөгөөд гулгамтгай дээврийг цамцаараа сайтар цэвэрлэж байгааг харж болно. Дараа нь Орос залуу дээврийн ирмэг дээр дээш доош явж, ховербордноосоо нээх их өргөн биш тавцан дээр явж байгаа нь харагдана. Эцэст нь тэр сагсан бөмбөг шүүрэн авч, уналж болзошгүй зайнаас хэдхэн см-ийн зайд биеээрээ бүтэн эргэлттэй үсрэлтийг хийж эхлэв.
Олег ирмэг дээр унах шиг болж ховерборд-оо авснаар видео дуусав. Энэхүү бичлэг нь интернэт платформ дээр тавигдсанаасаа хойш нэг сая гаруй үзэгчтэй болжээ.
Олег барилгын дээвэр дээрээс доош байрлалыг харуулж байна.
Олег сагсан бөмбөгтэй тоглож байгаа зураг нь.. Тэрээр vxлийг үл тоомсорлодог энэ үзүүлбэрүүдийг зөндөө хийдэг бөгөөд төрөлх Орос орондоо интернетийн сенсаац болжээ. Тэрээр 14-тэйдөө анхныхаа үзүүлбэрийг хийж байсан ба үүнийг дахин хийхийг хүсэж байгаа эсэхийг асуухад Олег хариуд нь: “Мэдээжийн хэрэг найдваргүй байдал бий, гэхдээ би үүнийг хэрэгжүүлэх болно.”
“Бүх зүйл сайхан болно. Магадгүй бид түргэн тусламж дуудах хэрэгтэй байж ч болно. Энэ бол мэдээж хошигнол. Түргэн тусламж хэрэггүй.” гэж тэрээр хариулсан юм.