Болсон Явдал

Гар утсаа нойлд унагаачихаад эргүүлэн авах гэж байгаад тэрнээсээ дор юм болсон азгүй залуу

Унагаасан гар утсаа гаргаж авах гээд гараа бие засах өрөөний нүхэнд хийсэн болхи эрийг гацсаны дараа гал сөнөөгчид суллах ёстой болсон юм. /Ийш баларсан юм/ Мань хүн эмнэлэгт жижиг нүхтэй суултуур маягийн жорлонг ашиглаж байсан байна.

Хайртай ухаалаг утсаа шүүрч авах гэсэн цөхрөлтгүй оролдлогоор тэрээр амьсгаагаа даран гараа нүхэнд хийн ялгадсан дотор хийжээ. Гэхдээ тэрээр утсаа олж чадаагүйгээс гадна нүх рүү хэтэрхий их хүч түрэн орсон тул одоо гацчихаад байгаагаа хурдан ухаарсан байна.

Залуугын ​​гар бие засах газар дотор гацсан зураг нь… Залууг тусламж эрэн хашгирч байхад, ойролцоох хүлээн авах ширээн дээрх эмнэлгийн ажилтнуудад болон өвчтөнүүд тусламж дуудсан байна. Туркийн зүүн хойд хэсэгт орших Эрзурум хотын угаалгын өрөөний шалан дээр гацан хэвтэж байхад нь гал сөнөөгчид аврахаар иржээ.

Гал сөнөөгчид эрийг суллахад туслахаар ажилласан юм.

Түүний гар гэмтсэн байжээ. Эхлээд залуугын ​​нүүр болон биеийг галын хувцасаар хамгаалсаны дараа, тэд тусгай тоног төхөөрөмжийг ашиглан нэг цагийн турш нүхийг өргөсгөх гэж ажиллажээ. Эцэст нь хөл дээрээ зогсож чадсан тэрээр ​​гарнаас нь цyc гарч байсан хэдий ч аврагчиддаа талархал илэрхийлж инээмсэглэсэн юм.

Дараа нь түүнийг эмнэлэгт хүлээж байсан эмч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд тэд түүнийг гэмтлийг эмчлэн, тэр даруйд нь анхны тусламж үзүүлсэн байна. Түүний хүчин чармайлтыг үл харгалзан, түүний гар утас хэзээ ч олдоогүй байна. Юмыг яаж мэдэхэв энэ залуу шиг байдалд орвол гараа л хийж болдоггү юм шүү манайхаан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button