Болсон Явдал

Дэлхийн хамгийн жигшмээр гэрлэх саналыг хэл гэвэл энийг л хэлэх байх – Манай Орос ах нар нээрээ үнэхээр …

Ходоодныхоо шархан дотор сувилагч найз охиндоо зориулсан сүйн бөгжийг нэгэн залуу нуужээ. Энэ бол хэзээ ч байгаагүй хамгийн заваан хуримын санал байж болох юм. Ирээдүйн сүйт залуу нь найз бүсгүйдээ сүйн бөгжөө гэдсэн доторхи шархандаа нууж, том асуултыг тавих ер бусын аргыг бодож олжээ.

Залуу ажил дээрээ байгаа сувилагч амрагтайгаа уулзахаар очиж, шархныхаа боолтыг солиход нь туслахыг гуйхад энэ хачин романтик дүр зургыг камер дээр буулгаж авжээ. Тэр залуу нэгэн мэс засалчийг ятган алтан бөгжийг биендээ нуусныхаа дараа найз охиноосоо тусламж хүсчээ. Үүний дараа Оросын баруун өмнөд Карачай-Черкесийн нэгэн эмнэлэгт юу болсоныг найз нь ухаалаг гар утсаараа баримтжуулжээ.

Залуу найз охинтойгоо ажил дээр нь уулзахаар орж иржээ. Тэрбээр түүний шархнаас гялалзсан зүйл олжээ (Зураг: CEN) Сувилагч боолтыг авч, дотор нь гялалзсан зүйлийг олж, хямсаагаар зөөлөн авчээ.

Сувилагч боолтыг нь сольж байхад тэрээр дотор нь нэгэн зүйл байхыг анзаарчээ. Тэрээр сандран чимхүүр аваад тэр зүйлийг нь гарган авсан байна. Бүсгүй үүнийг юу болохыг мэдсэний дараагаар шууд нулимс дуслуулан, найз залуугынхаа хачин саналд зөвшөөрсөн юм. Залуу ирээдүйн сүйт бүсгүйдээ сарнай цэцгийн баглаа бэлэглэсэн ба тэрээр өөрийнхөө саналыг мартагдашгүй болгох аргыг хүсч байснаа хэлсэн юм. Тэрээр бөгжийг биендээ нууж, дараа нь найз бүсгүйдээ олж мэдүүлэх нь өвөрмөц байх болно гэж боджээ.

Энэхүү бичлэг интернэтэд тавигдацмаа л эрчээ авч эхэлсэн ба мэдээжийн хэрэг үзэгчидэд маань хэлэх зүйл их байсан юм. Нэг үзэгч: “Энэ бол романтик зүйл огт биш.” Өөр нэг нь: “Үүнийг зөвхөн тэнэг хүн л хийдэг байх.”

Гэсэн хэдий ч тэр заримыг нь гайхшруулсан юм. Нэг нь: “Тэр сайн ажилласан. Тэр түүнд хайртай гэдгээ харуулж, түүнтэй гэрлэхийг хүсч байгаагаа харуулахын тулд өөрийгөө гэмтээх болно гэдгээ нотолсон. “Иймэрхүү жинхэнэ эрчүүд илүү олон байх ёстой.” гэжээ. Энэ романтик санал уу? Та юу гэж бодож байна? Ямар ч байсан манай хойд хөршүүд үнэхээр хачирхалтай хүмүүс гэдэг нь ойлгомжтой.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button