Болсон Явдал

Төгсөлтийн үдэшлэгтээ зориулан ₮1,000,000 төгрөгөөг оёулсан даашинз ямар гээч аймшгийн юм ирсэн гээч … Нүдэндээ ч итгэхгүй нь …

Төгсөлтийн баяр гэдэг бол хэн бүхний хувьд хамгийн сайхан дурсамж үлдээж, хамгийн сайхан харагдахын тулд бүхнээ зориулдаг баяр билээ. Сандарсан өсвөр насны хүүхдэд, төгсөлтийн баяр болох өдөр нь даашинзыг нь авчирж өгсөн бөгөөд дизайнер нь даашинзынхаа төлөө 300 доллар нэхжээ.

Төгсөлтийн баяр дээрх энэ өсвөр насны хосууд шиг бол харагдаагүй юм. Эхний ээлжинд харахад энэ нь маш их урам зоригтой, даашинз хийх санаа шиг харагдаж болох л юм. Мэдээжийн хэрэг мэргэжлийн хүнээр хийлгээгүй л байх. Энэ хэргийг бүр дордуулж байгаа хэрэг нь, энэ гамшигийн даашинзыг өсвөр насны охин төгсөлтийн баяраараа өмсөх зориулалттай байсан явдал юм. Та түүний оронд сургуулийнхаа төгсөлтийн үдэшлэг рүү явах гэж байна гээд төсөөлөөд үздээ. Өсвөр насны хүүхдэд энэ бол маш том хэрэг билээ. Доорх зургийг хархад Малеxа Льюисигийн өөрт нь зориулж хийсэн даашинзнаас болж сэтгэлээр унасан нь ойлгомжтой юм.

Тийм ээ, түүнд зориулж хийсэн. Ямар нэгэн сэжиг бүхий вэбсайтаас захиалга өгөөгүй, гэхдээ гар хийц оёдлын оёдолчин дээр захиалгаар хийлгэсэн юм.

Таны төсөөлж байгаагаар түүний ээж маш ихээр уурлаж байсан юм. Рочестер, Нью Йоркийн иргэн Ди Льюис нь энэ аймшигтай бүтэлгүйтлийн зургийг Фэйсбүүкт байрлуулж, оёдолчин үүнийхээ төлөө 300 доллар нэхэмжилсэн гэж тайлбарлав. “Тэгэхээр (загвар зохион бүтээгч нь) миний охиныг үдэшлэг болохын өмнөх шөнө дуудаж, 300 доллараар даашинзаа ав гэж шаардсан байна. Үнэнээсээ юу?! … Би өгсөн мөнгөө буцааж авахыг хүссэн миний буруу байсан уу?” Үгүй ээ, тэр мөнгөө буцааж авахыг хүсч байгаад буруу зүйл байхгүй гэж ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрөх байх.

Энэхүү даашинзыг жорлонгийн цаас болон торон хөшиг хоёрыг нийлүүлж байгаад хооронд нь цавуун буугаар наачихсан мэт харагдаж байна. Үүнээс гадна өсвөр насны охинд тохиромжгүй байсан ба түүнд хувцас таарахч үгүй байсан юм. Малеxа анхнаасаа Instagram дээрээс олж харсан даашинзыг авахыг хүсч байсан тул, орон нутгийн дизайнераас хийж өгөхийг гуйжээ. Загвар зохион бүтээгч нь Ди-гийн охинд “чөлөөт стильтэй” хийх болно гэж хэлжээ. “100 долларын барьцааг авахын тулд [дизайнер] миний охинд өөрт нь байсан материалаараа гоё зүйл хийх болно гэж хэлээд ‘дизайнтайгаа тоглохыг’ хүссэн.” “Малеxа даашинз ямар байх талаар юу ч мэдээгүй байсан.” “[Тэр] энэ даашинзыг хараад сэтгэлээр унаж, уйлсан.” /хэн уйлахгүй байхав дээ/ Үдэшлэг болох өдөр дизайнер даашинзаа авчраад үлдэгдэл мөнгийг хүссэн байна.

Аз болоход, Малеxа энэ даашинзыг өмсөөгүй ба гэр бүлийн сайхан найз нь өөрийн охиндоо өнгөрсөн жил өмсөж байсан даашинзыг санал болгосноор түүнийг өмссөн байна. Энэ дизайнар үнэхээр азтай байна л гэж хэлмээр байна. Их л боловсон газар ажиллаж байгаа хүн шүү дээ. Монголд байсан бол аав, ээж, ах, эгч нь бөөн бөөндөө ирээд л жинхэнэ буулгаж тавих байсан байх. Тэгэхээр азтай байна д гэе даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button