Болсон Явдал

Ухаалаг нохой өөрийгөө алга болсон тухайгаа мэдээллэхийн тулд цагдаагийн газар дээр очжээ

Техас дахь Одесса хотын цагдаагийн газрын шилэн цонхны урд ширээн дээр сарвуу болон нохойн толгой гарч ирэхэд түрүүч Рүсти Мартин гэнэтийн зүйлтэй тулгарав. Хэдийгээр нохой зовсон шинжгүй байгаа ч, хаалгыг нь онгойлгож орхисных нь дараа эзнээсээ зугтаж алга болсон тухайгаа ‘мэдээлсэн’ гэнэ.

Одесса хотын Цагдаагийн хэлтсээс хуваалцсан зурагнууд нь фэйсбүүк хуудсан дээр “бид нэг настай Чико гэх холимог герман овчарк нохойн гөлөг унтаж буй эзнийхээ гэрээс зугтах үед өглөөний 03.30 цаг болж байгааг мэджээ.” Мартин хэлэхдээ “нохой хүзүүвч зүүсэн байсан боловч хаяг унасан байж магадгүй” гэж хэлэв. “Энэ аз жаргалтай залуу өнгөрсөн шөнө Цагдаагийн газрын урд ширээнд санамсаргүй байдлаар алхаж ирсэн” гэж фэйсбүүк хуудсанд бичсэн байна.

Хариуцлагатай офицер амьтны хяналтын албыг дуудаж байхад өөрийнх нь микрочипийг сканнердахад нь тусалжээ. Баг ирэхээс өмнө нохой зугтаж алга болсон байна. “Тэр орж ирсэн шигээ хурдан гүйж гарсан” гэж Мартин хэлэв.

Одесса хотын цагдаагийн газраас нохойг хайж олох гэсэн боловч олдсонгүй гэж мэдэгджээ.

Маргааш нь цагдаагийн ажилтан “Чико” нэртэй нохой эзэн Эдвард Алварадо руу эргэж очсоныг мэджээ. Алварадогийн зээ хүү Чикогийн зургуудыг Одесса хотын цагдаагийн газрын фэйсбүүк хуудсан дээрээс хараад шууд мессеж бичжээ. “Тэр надаас ‘Энэ Чико мөн үү?’ гэж асуухад би шалгахаар гарсан. Гэхдээ тэр аль хэдийн тэнд байсан. Тэр сайн юм аа. Тэр хаашаа явахаа мэддэг юм байна” гэж Алварадо NewsWest9 дээр байрлуулсан тайландаа дурджээ. Алварадо тэд Чиког аавынхаа дэлгүүрт манаач нохой болгож сургаж байгааг хэлжээ. Гэсэн хэдий ч хөгжилтэй нохой “ажил”-ыг нухацтай авч үздэггүй бололтой.

Дараа нь тэрээр Чиког ухаалаг нохой гэртээ эргэж ирснийг тэдэнд мэдэгдэхийн тулд Одесса хотын цагдаагийн газарт буцааж авчирсан байна. Нетизенүүд цаг зав гарган цагдаагийн хэлтсийн хуудсанд сэтгэгдэл үлдээсэн байна. Нэтизэнчүүд  түүхийг хөөрхөн, өхөөрдөм гэж үзжээ. Харин Даниэл Хаммел Чико цагдаагийн ажилтнаар ажилд орохыг хүсч магадгүй гэж тайлбарлав. Үүний зэрэгцээ Мартин-Хендерсон Чико үнэхээр ухаалаг тул түүнийг ажилд авах нь гарцаагүй гэжээ. Гэсэн хэдий ч Алварадогоос тодруулахад Чико ойрын хугацаанд ямар ч цагдаагийн ажилд орохгүй гэж мэдэгджээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button