Болсон Явдал

Хорт хавдартай гэж худлаа хэлэн үсээ хусаж мөрөөдлийн хуримаа хийх мөнгөө цуглуулсан зальтай эмэгтэй

Английн Чеширийн Виднес хотоос ирсэн нэгэн эмэгтэй эцэс төгсгөлгүй хорт хавдартай гэж худал хэлснийхээ дараа хүмүүсийн эгдүүцлийг төрүүлэв. 29 настай Тони Странден олон нийтийн сүлжээнд биен дээрээ тархаж эхэлсэн хорт хавдартай гэдгээ мэдэгджээ. Тэр ч байтугай түүнд “хоёр сар л амьдрах хугацаа үлдсэн” гэж хэлсэн юм.

Луйвраа илүү үнэмшилтэй харагдуулахын тулд тэр өөрийнхөө үсийг хүртэл хуссан тул хүмүүс түүнийг эмчилгээ хийлгэж байна гэж боджээ.

Сүйт залуу Жимтэйгээ үерхэж байгаа Страндены /жинхэнээсээ хорт хавдартай байсан/ аав Дерекийг нас барахаас нь өмнө гэрлэхийг нь хараасай гэж хүсч байгаагаа хэлэхэд хүмүүсийн зүрх сэтгэл нь хөдөлсөн нь мэдээж. Эцэст нь GoFundMe хуудсыг найзууд нь бий болгосон бөгөөд тэд хуриманд зориулж 8000 гаруй фунт стерлинг амжилттай цуглуулсан байна.

Дараа нь Странден өөрийгөө хэзээ ч өвдөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, найзуудаасаа мессежээр дамжуулан уучлалт гуйжээ. “Би энэ бүхэнд маш их харамсаж байна, ичиж, зүрх эмтэрч, яг одоо тэм цэж байна. Хэлэхийг хүсч байгаа зүйл маш их байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна.” “Жимин бид хоёр салах эсэхээ мэдэхгүй байна, хэрэв тэр салахыг хүсвэл би түүнийг буруутгахгүй. Би бүрэн ойлгож байгаа, ямар нэгэн байдлаар би энийг хийх хэрэгтэй болно. Би энэ бүгдийг даван туулах болно.” гэсэн мессеж бичжээ.

Энэ луйврын үр дүнд тэрээр таван сар шоронд суух хугацаагаа дуусгасан гэж BBC мэдээллэв. Шийтгэх үеэр дүүргийн шүүгч Николас Сандерс: “Та энэ их худал хуурмагаа хэдэн долоон хоног амьдрах боломжтой гэж, түүгээр ч зогсолгүй нэмж үргэлжлүүлсээр байсан. Би танийг энийг зогсоож чадаагүй гэдэгт чинь санал нийлэхгүй байна.

Та зогсоогүйгээс гадна, олон нийтийн өрөвдөх сэтгэлийг төрүүлэхийн тулд янз бүрийн ярилцлага өгч улам бүр дордуулсан….” гэж хэлсэн юм. Хэлэх юм юу ч байхав энэ хүнд…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button