Болсон Явдал

Ээж нь хүүгийнхээ сүйт бүсгүйг өөрийнх нь олон жилийн өмнө алга болсон охин болохыг олж мэджээ?!

Энэ бол таны гэр бүлийн нийтлэг уулзалт биш юм. Зүүн Хятадад нэгэн эмэгтэй хосуудын хуримын өдөр хүүгийнхээ сүйт бүсгүйтэй уулзсан ба амьдралынхаа хамгийн том цочролыг авчээ.

Хуримыг Жиангсу мужийн Сучжоу хотод хийсэн бөгөөд ээж нь хүүгийнхээ сүйт бүсгүйг хараад охины гар дээрх мэнгийг нь таньсан байна. Энэ мэнгэ нь эхийн удаан хугацаагаар алдсан охинтой адилхан байсан тул тэр зориг гарган сүйт бүсгүйн эцэг эхээс охиныг үрчилж авсан эсэхийг асуужээ.

Гэсэн хэдий ч эцэг эх нь энэ асуултанд нэлээд гайхаж байсан ч сүйт бүсгүйг үрчилж авсан болохыг илчилжээ. Тэд түүнийг 20 гаруй жилийн өмнө замын хажуугаас олжээ. Дараа нь сүйт залуугийн ээж охиноо тэр хугацаанд алдсан болхоо тайлбарлав. Тэр хүүхдээ хайж байсан боловч олж чадаагүй байна.

Ах, эгч хоёр гэрлэх боломжгүй байсан тул хуримыг энэ үед зогсоох байсан. Гэсэн хэдий ч ээж нь дараа нь сүйт залууд, түүнийг өргөж авсан гэдийг тайлбарлажээ. Охиноо олон жилийн турш дэмий хайсны эцэст тэр хүүхэд үрчлэхээр шийдвэр гаргасан байж.

Бүгд тайвширч, хуримыг үргэлжлүүлсэн юм. Бүр илүү сайхан зүйл бол сүйт бүсгүйн удаан хугацаагаар алдсан төрсөн ээжийгээ тэврэн уйлж буй зурагнууд байв.

Тэрбээр ээжтэйгээ уулзах тэр мөчийг ‘хуримын өдрөөс илүү аз жаргалтай’ байсан гэж тодорхойлжээ. Сүйт бүсгүй бага байхдаа хэрхэн төөрсөн эсвэл сүйт залуу түүнийг өргөж авсан гэдгээ мэддэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button