Uncategorized

Нэгэн сувилагч ocолд opсон эмэгтэйн хүүхдийг хөхүүлж буй нь- Яасан сайхан сэтгэл вэ

Ээж болно гэдэг эмэгтэй хүнд байгалиас заяасан хүч чадал юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм дүр төрх нь хүмүүст итгэл найдвар төрүүлэх болно. Еврей сувилагч Ула Островски-Зак нь Израилийн төв хэсэгт орших Эйн Керемд машины ocлоор ээж нь xvнд бэpтэл авч, аав нь н.а.с б.a.pcaн Палестин хүүг хөхүүлж байгаа зураг дэлхий даяар олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн.

Тэрбээр 9 сартай Яман Абу Рамилаг өөрөө хооллохоор шийдсэнээсээ өмнө шилнээс сүү авах гэж долоон цаг оролдсон байна. Нэгэн еврей эмэгтэй хүүг хөхүүлж байгааг хүүгийн нагац эгч нар хараад гайхаж байсан. ‘Би тэдэнд ямар ч ээж үүнийг хийх болно’ гэж хэлсэн. ‘Би түүнийг таван удаа хооллосон. Түүний нагац эгч нар намайг тэвэрч надад талархлаа илэрхийлсэн. Тэд үнэхээр гайхаж байсан’ гэж тэр хэлэв.

Машины ocолд opcны дараа бяцхан хүү Хадасса Эйн Керем эмнэлэгт хүргэгдсэн байна. Гайхалтай нь Островски-Зак шинэ ээжүүдийг уриалсан дуудлага цахим ертөнцөд цацагдсаны дараа залуу хүүг хооллох олон санал ирэв. Энэ үнэхээр гайхмаар байсан.

‘Хоёр цагийн дотор надад туслахаар сайн дураараа туслахаар эмэгтэйчүүд ирсэн. Зарим нь бүр Хайфагаас хүртэл (Израилийн хойд хэсэг) хүүг хөхүүлэхээр ирсэн. Энэ хооронд би хүүг найруулдаг сүүгээр хооллох гэтэл энэ нь амжилттай болоогүй’ гэж Абу хэлэв.

Хүүгийн ээж хүнд өвчтэй хэвээр байгаа тул удахгүй эмнэлгээс гарахад авга эгч нар нь түүнд анхаарал тавих болно. Нэг авга эгч нь хүүг гэртээ очиход нь хөхөөр хооллож болно гэж хэлсэн. Хэдийгээр Палестин, Израиль хоёр дайснууд ч гэсэн энэ эмэгтэй сайхан сэтгэлээр хүүд хандсан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button