Uncategorized

Үнсrэлжингийн vлгэр бодuт амьдpал дээр бuелжээ.

Энэхүү дур булаам хосууд хамгийн дуртай үлгэр болох Үнсгэлжингийнхээ хором мөч бүхнээр амьдралаа эхлүүлжээ. Романтик залуу хайрт бүсгүйгээ гайхшруулж, эхлээд хөлөнд нь шилэн шаахай өмсүүлээд дараа нь түүнд гэрлэх санал тавьжээ. Тэд багт наадмын үеэр хунтайж болон дур булаам Үнсгэлжингийн хувцсаар гоёсон байв.

Энэ бол Кортнигийн хувьд жинхэнэ хайр болох Крис нь гэрлэх санал тавьсан гайхалтай өдөр байв. Энэхүү гэрлэх санал нь ид шидийн шинж чанартай байх ёстой байсан учир тэрээр Диснейлэндэд гэрлэх санал тавихыг төлөвлөжээ.

Үзэсгэлэнт хосууд анх коллежийн багт наадмын үеэр танилцжээ. Дөрвөн жил үерхсний эцэст Кортни үнэхээр түүнд тохирсон эмэгтэй мөн гэдгийг тэр мэджээ. Ингээд тэрээр мөрөөдлийн бүсгүйдээ хэрхэн үлгэрийн мэт өвөрмөц арга замаар гэрлэх санал тавих талаараа бодож төлөвлөж эхэлсэн бөгөөд эцэст нь нэгэн гайхалтай санаа төржээ.

Крис Кортниг багт наадмын үеэр Үнсгэлжингийн хувцас өмсөхийг санал болгосон бөгөөд Кортни ийм сайхан үйл явдал болно гэдгийг төсөөлөө ч үгүй явжээ.

Тэд цайзын урдуур явж байтал Крис гэнэт Кортнигоос нүдээ аниад хүслээ хэлэхийг хүсэв. Кортни нүдээ чанга аниад хүслээ бодож эргээд нүдээ нээх тэр цаг мөчид түүний амьдралын хамгийн чухал бөгөөд аз жаргалтай мөч түүнийг угтжээ. Крисийн дүү хааны үйлчлэгчийн хувцас өмссөн байсан бөгөөд ягаан хилэн дэр дээр жинхэнэ шилэн шаахай барьж ирэн “Үнсгэлжинд шилэн шаахай бэлэглэхээр ирлээ” гэж хэлжээ.

“Ойн баярын мэнд хүргэе” гээд Крис Кортнид хэлжээ. Гэхдээ Крис түүнд илүү их ид шидийн мэт зүйлийг бэлдсэн байв. Тэр дүүгээсээ дэрээ эргүүлэхийг гуйтал хайр татам хөөрхөн бөгж гарч ирэв. Крис нэг өвдөг дээрээ унаж, түүний нүд рүү хараад “Кортни, би чамд маш их хайртай. Чи бол миний амьдралын хайр учир би үлдсэн амьдралаа чамтай өнгөрөөхийг хүсч байна. Надтай гэрлээч?” хэмээн асуужээ.

Хариулт нь мэдээж “Тийм” шүү дээ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button