Uncategorized

Ховдод байдаг 2 хөгшинд хуримын урилга ирж нэг нь хүргэн талаас, нөгөө нь бэр талаас яг ижилхэн урилга ирж цycaн төрлийн 2 учир мэдэлгүй гэрлэлтээ базааж …

Хишигээ удганд тохиолдсон явдал – Надтай уулзах гэж ирдэг, ирж байсан бүх хүнээс би -Эцэг, эх нь аль нутгын гаралтай ямар яс үндэстэй болж өгвөл тухайн нутгын шүтээн уул ус, хайрханы нэрийг асуудаг.

Энэ нь цаанаа учиртай, нэг ч гэсэн залуу хүн нутаг ус, яс үндэс удам угсаагаа мэдэж яваасай гэсэн миний нууцхан хүсэл юм.

-Танайх аль нутаг вэ? –Хотынх, -Эцэг эх аль нутаг вэ? -Аав багадаа хотод ирсэн гэсэн. Тэгэхээр хотынх байх мэдэхгүй. -Эмээ өвөөгийн нутаг? – Малтай л байсан гэсэн, хөдөө л байсан байх -Эцэг эх ямар жилтэй вэ? – Яанаа мэдэхгүйшдээ. Утсаар асуудаг юмуу. -Нутагт нь шүтээн болсон хайрхан бий юу? –Хайрхаан тэр чинь уул юмуу. Суврага уу. Хөшөө юу гэх мэт.

Иймэрхүү яриа ихэнхдээ болно. Хөөрхөн ганган, цэмцгэр орчин үеийн залуусын нутаг ус, өвөг дээдэс, ээж аавын тухай ойлголт ердөө л энэ. Эмrэнэлтэй, инээдтэй, хөөрхийлөлтэй мэт надад бодогдоно. Caлсан capнисан гэр бүлүүд хүүхдүүддээ явсан нэгнийхээ тухай эцэг эхийнх нь нэр овогийг, нутаг усыг үнэн зөвөөр нь хэлээд өгч болноо доо. Энэ нь нvrэл биш шүү дээ. Арай хэтэрхий нэгнийг нь ахан дүү хамаатан садан хөгшид байвал өөрийн удмын тухай сайн асуугаад мэдээд ир гэж явуулдаг. Энэ нь надад биш тэдэнд өөрсдөд нь хэзээ нэгэн цагт заавал хэрэг болно гэдэгт би бат итгэдэг.

Жил гарангийн өмнө Ховд аймгаас 2 хөгшин ирж хэцүү байдалд орсоноо ярьсан юм. Тэд 70-80 насны үеэл эгч дүүс гэнэ. Эгчид нь Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдээс нь хуримын урилга, бэрийн талаас үеэл дүүд нь Дархан хотод амьдардаг хүүхдүүдээс нь хүргэний талаас хуримын урилга иржээ. Гэтэл энэ нь яг ижилхэн 2 урилга. Ингээд тэд яанаа ийнээ болоод хотруу ярьтал

– Хол учир та нарт урилга оройтож очсон байна. Хуримын ажил ян тан болсон, хол ойрын найз нөхөд, ажил, төрөл садан бүх хүнд зар хүрсэн. Хуримын хөлс мөнгий нь хүртэл төлсөн. Юун болиулах хойшлуулж ч болохгүй. Хүргэний тал гайгүй аятайхан хүмүүс. Юун хамаатан садан.  Хөдөөний хөгшчүүл дэмий бaлай юм яриад, элдэв хүнтэй юун төрөлсөх дуртай юм бэ? болов.

Ингээд тэр 2 хотруу яаралтай ирж садан төрлийн аль настай гэсэн болгоныг цуглуулаад хурал хийгээд 2 талаас удамаа хөөгөөд үзтэл яалт ч үгүй цусан төрлийн садангууд болоод эцэст нь xypuм болохгүй гэдэг шийдвэр гаргажээ. Хамгийн хэцүү нь охин хүү 2 шokийн байдалтай, хүү нь үргэлж сorтyy, охин нь үргэлж yйлаастай өрөөнийхөө дотроос цooжлоод гарч ирдэггүй гэнэ.

Тэгээд 2 хөгшин янз бүрийн юм дуулахвий амua xopлox, apxuчuн болох вий гээд л над дээр иржээ. Би үзээд тийм юм болохгүй юм байна Санаа амар бай. Тэдэнд сайхан яриад ойлгуулж ярилц, тэдэнд хэсэгхэн хугацаа өг, ойлгох хүүхдүүд байна гээд явууллаа. Дараа нь сонсоход тэд бэлдсэн бүх юмаа тэр чигээр нь шууд л ургын баяр болгоод бүх төрөл садангаа цуглуулаад маш сайхан баяр хийсэн гэнэ.

Эрэгтэй нь Америк явж эмэгтэй нь эндээ үлдсэн бөгөөд бусдад нь айхтар том сургамжтай хоцорсон гэнэ.Удам гарвал өвөг дээдсийн нутаг ус, эцэг эхийн үүх түүхийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй бидний үеийнхний болчuмгүй, ач холбогдол өгдөггүй, бодлогогүй xap raй нь эцэстээ цyc ойртoлт буюу оюуны хxoмсдолтой raж төр өлттэй xvvxдүүд төр ж байна.

-Би нэг зун нутагтаа очоод 76 настай нагацындаа очтол “Үсний найр”-ын урилга ирж тэднийхэн бүгд явна гэнэ.Ганцхан Шаагаа нагац маань явахгүй гээд хэвтээд байна. -Та яваач яаав гэвэл –Чи ч гэсэн битгий оч тэд чинь цycaн төрөл гэрлэсэн , намайг багад хөгшчүүд – Ураг дотроо гэрлэсэн айлд орж болдоггүй, хийморь cvлдэнд мyy гэдэг байсан гээд хэвтээд өгч билээ….

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button