Uncategorized

Өөртөө xooл худалдаж авахын тулд мөнгө гуйдаг зальжин бөгөөд ухаалаг нохой

Гyдамжний нэгэн ухаалаг гөлөг мөнгөөр хотдог худалдан авчээ. Нутгийн иргэд Каброн (испани хэлээр дүмбэс) хэмээн өхөөрддөг золбuн нохой нь хуучин амттан гуйхаас илүүтэй хиамаар хооллохыг илүүд үздэг  тул мөнгөөр хоолоо худалдаж авахыг илүүд үздэг гэнэ шүү.

Каброн бол Мексикийн Тезоюка хотод үйл ажиллагаа явуулдаг хот-догын байнгын ивээн тэтгэгч юм. Тэрээр маprаангүй өхөөрдөм байдлаа зальтай аргаар ашигладаг; худалдан авагчдаас мөнгө гуйхын тулд зогсоол руу ойртож буй хүмүүсийг хүлээн зогсдог байна.

Мөнгөө худалдагчид өгснийхөө дараа тэрээр өөрийнхөө захиалгыг хүлээдэг байна. Хажуугаар өнгөрөгч Серхио Васкес Каброны эелдэг байдлыг хараад бичлэг дээр буулгасан бөгөөд энэ нь худалдан авалтаа хүлээж байх зуураа сvvлээ сэrсэрч байгааг нь харуулжээ. Хот-догны худалдагч нохойноос хоолныхоо хөлсийг авч байгаа тул яг л хүнд өгч байгаа мэт бэлтгэж өгдөг байна.

Дараа нь тэр их сэтгэл хангалуун хот-догоо идэж эхэлсэн юм. Бичлэг дээр гайхсан үйлчлүүлэгч ‘Түүнд хэн үүнийг яаж зааж өгсөн юм бэ?’ гэж гайхаж байгаа нь сонсогдоно. Савласан усны компанийн ахлах ажилтан Сержио дараа нь энэ хөгжилтэй бичлэгийг фэйсбүүкээр нийтэлсэн юм.

Энэ нохойг Каброн гэдэг бөгөөд таныг дэлгүүрт очиход тэр чиний хөлийг сарBуугаараа маажuж, өөртөө хиам авахын тулд зөвхөн зоос гуйдаг хэмээн тайлбарлаж бичжээ. Амьдтыг ийм зүйл хийнэ гэж төсөөлөөчгүй хүмүүс одоо итгэж эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Энэ бичлэгийг  14 сая гаруй удаа үзсэн бөгөөд 23,000 сэтгэгдэл үлдээгчид энэхүү жинхэнэ “хиамны нохойн” бизнес сэтгэлгээг биширсэн байна. Бяцхан Каброны талаар санаа зоBж буй хүмүүсийн хувьд The Dodo сэтгүүлд бичсэнээр түүнийг дэлгүүр ажиллуулдаг эмэгтэй өргөж авсан гэх мэдээ үнэхээр сайхан санагдана гэж бодож байна.

Сержио Додо сонинд өгсөн ярилцлагадаа: Би бүх нохойг тэмдэглэж хардаг гэхдээ энэ нохой бол маш онцгой. Түүний юу хийж байгааг хараад сэтгэл минь дулаацах шиг л болсон шүү, дан ганц минийх бус бусад бүх үйлчлүүлэгчид тэгдэг гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button