Доод талын хүү цэргийн сургуулиар явчихсан чинь бүр байдгүй ээ. Тэгж байтал өнгөрсөн сард гурав дахь хүү залгаж байна. Орой найз охиноо дагуулаад очиж болох уу танилцуулна гэж байна шүү. Би чинь магнай хагартал баярлаад хоол цай жимс ногоо болоод л орой өмсөх хувцасаа бэлдээд л. Нэг хөөрхөн охин ичингүйрээд дагаад ороод ирэв…
Би гэдэг хүн 1990 онд ардчuлалтай зэрэгцэн анхны хүүгээ өлгийдөн авч байжээ. 18хан настай хүүхдээрээ ээж аав болоод ууган хүүгээ өсгөх гэж хөлөө хөлдөө чирч хөглөж явлаа. Сайхан буурлуудынхаа ачаар хүүгээ хэдэн талд зөөсөөр хүн болгоод авав. Сургууль соёлоо ч төгссөн. Тэр үед хүүхэдтэй оюутан ээжүүд их байж. Бүгд л зоBлон ижил. Хүүгээ дөрөв хүрдэг жил дахиад бие давхар болвоо. Охин байхаа их хордлоrотой гээд л хөгшчүүд хөөргөөд л нөхөр ч алга ташиж гүйгээд л. Гэтэл дахиад нэг хүү гарсан юм. Охинтой болтлоо зогсохгүй дээ гээд л хоорондоо хөгжилдөөд л байж байтал дараа жил нь гурав дахь хүүгээ олсон байв. За ингээд дархан бэр болдог юм байж.
Күээ энэ чинь одоо охин гарчихад яадаг байна даа гээл би үглэнээ. Нөхөр 3 хүүтэйгээ нийлээд ер нь дахиад нэг хүүхэд шиг байна. 4 эр хүний оймс гутал шuBэр ээ тэгээд хэцvv шүү дээ. Идэж уух нь дундpашгүй далай л гэсэн үг. Баяр наадмаар ганцаараа л хоол цайгаа бэлдэнэ ширээгээ засна эргээд хариуд нь март8 аар цөм баярлана. Даацтайхан бэлэг авна аа ххэ нөгөө 4өөсөө. Тэгж байтал оройтсон бороо дөрөв дахь бакаалаа төрүүлэв. Энд хүрээд охинтой болох хүсэл минь мөрөөдөл болоод үлдлээ дээ. За яахав ирээдүйд 4н бэртэй болно 4 охинтой болчихооод тас тас хөхрөлдөөд хундага даpс хувааж yyгаад ан rөрөө х.ө.з.ө.р п.о.к.е.р биш эрэээ даавуу энгэсэг гутал ярьж суух цаг ирнээ гэж найддаг байв.
Хөөрхий ямар олигтойдоо тэгэхэв ганцаарддаг хэрэг л дээ. Хөвгүүд тэгээд ээждээ амь байгаа хэрнээ яг гол үед аавын тал байх юм билээ. Хүйсийн харьцаа 5 харьцах 1 чинь ээ мөн хэцүү шүү. Аз жаргалтай л даа. Муухай гэж бичээгүй шүү. Гол нь тэд нарын чинь нүргээнд би гэдэг нь үрэrдчих гээд байдаг талтай. Том хүү ажил ажил гээд гэрийн бараа харахгүй байсаар тусдаа амьдардаг болов. За тусдаа амьдархаар найз охинтой болно удахгүй бэрийн царай харах байх гээд өвгөндөө хэлнэ. Өвгөн чи эмээ болох гэж яараад л байна уу. Би эмээ тэвэрч хэвтмээргүй байгаа шүү гээд шоrлоно. Том хүүгээс горьдоод горьдоод үлгэрийн далай болвоо. Ажил нь их л гэнэ эхнэр хүүхэдтэй болохгүй л гэнэ.
Доод талын хүү цэргийн сургуулиар явчихсан чинь бүр байдгүй ээ. Тэгж байтал өнгөрсөн сард гурав дахь хүү залгаж байна. Орой найз охиноо дагуулаад очиж болох уу танилцуулна гэж байна шүү. Би чинь магнай хагартал баярлаад хоол цай жимс ногоо болоод л орой өмсөх хувцасаа бэлдээд л. Нэг хөөрхөн охин ичингүйрээд дагаад ороод ирвээ. Анх бэр болж орж байсан санагдаад л хичнээн сайхан байв. Гэтэл хоол цайны дараа ээж битгий ууpлаарай л гэж байна. Яав ийв гээд л аuх зэрэгцээд асуусан бид хоёр хүүхэдтэй болоод хэлж амжилгүй өдий хүргэсэн юм аа. Одоо таван сартай гэж байна.
Би чинь үсэрч харайж хүүгээ үнсээд л охиноо тэвэрч аваад л том навсгар подволк өмсчихсөн эвий минь гэдэс нь мэдэгдэх юм бараг үгүй гурав сартайн шиг жижиг юм. Нууж тээсэн хүүхэд ээжийгээ бодоод томордоггүй юм гэнэ лээ гэж үнэн үг билээ шүү. Юун уурлах вэ энэ чинь одоо хүүхэд зовоогоод хяналтанд ч оруулахгүй халуун зун ийм удаан нуучиж байдаг гээд дараа нь хүүгээ загналаа даа Бэр охиноо гуйж авах нүүлгэж авчирах гээд оволзсон их ажлын дундуур сэтгэл хөөрөөд болдоггүй.
Охинтойгоо саyн орно, даpс yyж сууна ( төрсөний дараа ) караоке ч ордог юм билүү аялалаар явья байз дараа зун гээд төлөвлөгөө толгой дотор тоогоо алдлаа. Анхны ачдаа хадгаламж нээх юм шүү гээд л ер тайван байдаггүй ээ эгч нь. Баярлаад байгаа юм чинь. Хоёр ахынхаа өмнө аав боллоо доо миний муу хүү. Мантайчаад дуугүй л гэлдрээд комьютэр ширтээд байдаг нь түрүүлж аав болж эхнэр авчихдаг байна шүү. Эвий гэж. Анхны бэрдээ илүү их хайртай байдаг юм гэнэ лээ. Дараа дараагийн бэр охиддоо хайраа тэнцүү халамжаа ижил л үзүүлдэг юм шүү Сувдаа минь. Чиний мөрөөдөл биелэх нь байна шүү дээ