Сонин Хачин

НЭМҮТ: Хурц үнэр тархаж байгааг тогтоох тусгай багаж, техник хэрэгсэл байхгүй

Нийслэлийн зарим дүүрэгт хурц үнэр тархсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Энэ талаар бид Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн холбогдох мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад “Манайхаас одоогоор хурц үнэр тархсантай холбоотой нарийвчилсан судалгаа явуулаагүй байна. Агаарын бохирдолтой холбоотой эсэхийг агаар орчины шинжилгээний газраас явуулж байгаа. Ер нь хурц үнэр чухам юунаас болж үнэртэж байгааг тогтоохын тулд нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай байдаг. Одоогоор манайд хурц үнэр тархаж байгааг тогтоох тусгай багж, техник хэрэгсэл байхгүй. Үнэр чухам юунаас гарч байгааг тогтоохын тулд эх үүсвэрийг олох шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: ergelt.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button