Ганцаардал нь таргалалтаас илүү аюултай байдаг ба…
Нийгмийн амьдралтай байх ба чин сэтгэлээсээ танд анхаарал тавьдаг хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж байх нь таны эрүүл мэндэд маш чухал юм. Ганцаар байх нь таргалалтаас хамаагүй илүү аюултай болохыг шинэ судалгаа харуулж байна.
Хэрвээ хүмүүсийн дийлэнх хувь нь ихэнх цагаа ганцаардмал байдлаар өнгөрүүлвэл тэд эрт нас барах нь тогтоогдсон тул, ганцаардлыг эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Ганцаардал нь архаг сэтгэлийн хямралтай хамтдаа байдаг тул ганцаараа байхаас өөр гэдгийг тэмдэглэж авах хэрэгтэй. Ганцаардах мэдрэмж нь зөвхөн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөггүй. Энэ нь нойрны чанар, дархлаа сулрал зэрэг бие махбодийн эрүүл мэндэд нөлөөлдөг.
АНУ-ын судлаачид нийгмийн тусгаарлалт ба түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаархи 218 судалгааг судлав. Судалгаанд бараг дөрвөн сая хүн хамрагдсан. Ганцаардсан хүмүүс эрт нас барах магадлал нь нийгмийн амьдрал сайтай хүмүүстэй харьцуулахад 50 хувиар илүү байдаг нь тогтоогджээ. Харьцуулбал таргалалт нь 70 нас хүрэхээс өмнө нас барах эрсдлийг 30 хувиар нэмэгдүүлдэг байна.
Судалгааны тэргүүлэгч зохиолч, доктор Жулианна Холт-Лунстад нь хэлэхдээ хүмүүс тэтгэвэрт гарахдаа зөвхөн санхүүгийн хувьд биш нийгмийн хувьд ч бэлдэх ёстой гэнэ. Тэрээр бас ‘Бусадтай нийгмийн холбоотой байх нь хүний үндсэн хэрэгцээ гэж үздэг бөгөөд энэ нь сайн сайхан байдал, амьд үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.’ гэж хэлсэн байна.
Холт-Лунстадын тайлбарласнаар хүмүүст нийгмийн холбоо хэрэгтэй байгааг харуулсан төгс жишээ бол ‘нялх хүүхэд хүмүүжиж чадахгүй, эцэст нь хүнтэй харьцдаггүйгээс болоод үхэх’ явдал юм. Судлаачид өдгөө тусгаарлалтыг байнга мэдрэх болсон хүн амын тоо нэмэгдэж байгааг олж мэджээ.
АНУ-ын хүн амын тооллогын мэдээллээс харахад Америкийн дөрвөн хүн тутмын нэгээс илүү нь ганцаараа амьдардаг ба талаас илүү хувь нь гэрлээгүй хэвээр байна. Нэмж дурдахад гэрлэлтийн түвшин, нэг айлын хүүхдийн тоо буурч байна. Мэдээллүүдээс харахад Америкчууд нийгмийн бага холболт руу чиглэж байгаа бөгөөд ингэснээр ганцаардах мэдрэмж төрөх болно.
‘Хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаа үед нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зөвхөн өсөх хандлагатай байна. Дэлхийн олон улс үндэстнүүд биднийг ‘ганцаардлын т.а.х.а.л’ -тай нүүр тулах гэж байгааг тодруулан зөвлөж байна’ гэж Холт-Лунстад хэлээд үүнийг шийдвэрлэх гарц байх ёстой гэжээ. Холт-Лунстад эмч нар өвчтнүүдийг нийгмээс тусгаарлагдсан эсэхийг шалгах хэрэгтэй гэж зөвлөж байна. Нөгөө талаар хүүхдүүдэд нийгмийн ур чадврыг эзэмшүүлэх хэрэгтэй. Ахмад настнуудын хувьд, ялангуяа тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн хувьд нийгмийн хүрээлэл байвал сайн байх болно гэж тодотгосон байна.