Сонин Хачин

Нэгэн аав хүүхдээ коронавирусаас хамгаалах аюулгүйн хайрцгийг бүтээжээ

БНХАУ-ын Шанхай хотод амьдардаг нэгэн аав болох Цао Жүнжие хүүхдээ коронавирусын халдвар авах эрсдэлгүй, гадаа гаргахад нь тусалдаг зөөврийн хайрцаг зохион бүтээжээ. Дээр дурдсан хайрцаг  нь цахим хэрэглэгчдээс маш их эерэг хариу авсан. Зохион бүтээгчийн хэлснээр уг төхөөрөмжийг олноор үйлдвэрлэхээр компанитай аль хэдийн ярьсан байна.

Коронавирус дэлхий даяар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан бид олон тооны гайхалтай хүмүүс өвчнийг эмчлэхийн тулд ухаанаа ашиглаж байгаа. Наад зах нь халдвар авахаас зайлсхийх замаар хүмүүстай хамт байх арга замыг хайж олохыг бид харж байна.

Хятадад амьдардаг нэгэн аав саяхан өвөрмөц нээлт болох нялх хүүхдээ гадаа гаргахдаа ү.х.лийн аюултай өвчнөөр өвчлөхөөс хамгаалдаг хамгаалалтын бүрхүүлийг хийсэн зургийг олон нийтийн сүлжээн дээр олны анхаарлыг маш ихээр татав. Энэхүү унтахад хэрэглэдэг бүрхүүл нь аюулгүй, чамин харагдаж байна.

Дээр дурдсан төхөөрөмж нь хүүхдийг цэвэр агаараар хангадаг, нялх хүүхдэд хүрэлгүйгээр тайвшруулах бээлийтэй. 30 настай аав хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа нялх хүүхдийн амьсгалын замын систем сул тул томчууд шиг нүүрний маск зүүж чадахгүй байгаа тул ийм санаа олсон тухайгаа хуваалцжээ.

Түүний хйисэн технологийг олон хүмүүс магтаж, зарим нь түүнээс худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Тэрээр энэ бүтээлээ илүү ихийг үйлдвэрлэхээр аль хэдийн компанитай ярилцсан. Цао ‘Death Stranding’ видео тоглоомоос үүнийг санаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button