Сонин Хачин

Зөвхөн нохойнуудынхаа зөвшөөрсөн хүнтэй л болздог эмэгтэйн сонирхолтой түүх

Бармен Меган Хилл нь ноходоороо өөрийнхөө болзоог сонгуулдаг нь түүнд мөрөөдлийн хайрын амьдралыг нь бэлэглэж байгаа байна. Нохойнууд нь түүнд тав дахь долоо хоногтоо үргэлжилж буй харилцааг олход тусалсан гэж тэр хэллээ.

24 настай Меган Хилл хэлэхдээ, түүний кокер спаниелийн түүнтэй болзохыг хүсэж буй хүмүүсийн талаархи ‘санал бодол’ нь түүний тав дахь долоо хоногтоо үргэлжилж буй ирээдүйтэй харилцааг бий болгосон гэж хэлэв. Тэрээр: ‘Одоо ч гэсэн эрт байгаа, гэхдээ өнгөрсөн долоо хоногт би түүнийг нохойтой анх удаа уулзуулахыг зөвшөөрсөн. Энэ бол миний хувьд үрэлжлүүлэх эсвэл зогсоох шийдвэрийг гаргах туршилт байсан. Нохдод тэр таалагдах эсэх. Азаар тэд түүнийг хайрласан.’ гэжээ.

Меган Бенийг авахад 12 настай байсан бөгөөд 2013 онд түүнийг өөр кокертой хамт үржүүлэхэд, тэр Эйш хэмээх зулзагыг авч үлджээ. Тэрээр 2019 онд есөн сарын харилцаагаа дуусгаж, онлайнаар болзож эхлэхдээ blokes-д амьтанд хайртай хүмүүс биш л бол боломж олдохгүй гэдгийг мэдэгдэхээр шийджээ.

Саут Йоркийн Ротерхэмийн иргэн Меган нэмж хэлэхдээ ‘Би Бен, Эйш нарыг миний зураг, профайл дээр байлгахыг үргэлж анхаарч, эхний хэдэн мессежийнхээ дагуу тэднийгээ ярианд оруулдаг. Би бас боломжит болзооныхоо зураг бүрийг гүйлгэж, түүнийг амьтанд дуртай хүн болохыг хардаг. Нохойгүй хүмүүс энэ нь юу болохыг ойлгодоггүй.

Тэд миний хүүхдүүдтэй адилхан. Тэд шөнө яг миний орны хажууд унтдаг. Би тэднээс ангид хэзээ ч байдаггүй. Тэд миний оймсыг тайлахад хүртэл сургагдсан байдаг. Миний амьдралд орж ирсэн хэн ч гэсэн тэдний дараа орох болно, яагаад гэвэл тэд миний хамгийн чухал зүйл юм. Би үүнийг юугаарч бай эсвэл хэнээр ч бай өөрчлөхгүй.’ гэв.

Гэрийн тэжээмэл амьтдын эрүүл мэндэд анхаардаг Webbox Naturals фирмийн амьтны мэргэжилтэн Мелани Смит хэлэхдээ гэрийн тэжээвэр амьтдын эзэд нь амьтадаа болон хамтрагчаа бие биендээ таалагдахад их санаа зовох нь түгээмэл байдаг гэнэ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button