Худлаа ярьж буй хүмүүс өөрийн мэдэлгүй эдгээр үйлдлүүдийг хийдэг
Та худал яриаг яаж олж болохыг гайхаж байна уу? Биеийн хэлний мэргэжилтний хэлснээр хэн нэгэн чамд худлаа ярих үед анхаарах ёстой 10 шинж тэмдэг байдаг.
Хэн нэгэн чамд худал хэлснийг олж мэдэх нь тийм ч таатай биш байна. Гэхдээ өөрийгөө г.э.мтээхгүй байхын тулд хэд хэдэн шинж чанарыг ажиглаж болно. Мэргэжилтний хэлж буйгаар та худалч хүнийг биеийн хэл, дохио зангаагаар нь олж чадна. Тоглоомын вэбсайт R.e.play P.o.ker нь биеийн хэлний шинжээч Майк Картертай хамтран худлаа ярих 10 шинж тэмдгийг илрүүлжээ.
Хүний биеийн хэлийг хэрхэн уншиж сурах нь хүмүүсийн харж буй газрыг анхааралтай ажиглахад тусална. Номер нэг дохио нь тантай ярилцаж байхдаа тухайн хүн хаашаа харж байгааг шалгах явдал юм.
Энэ нь тэдний ярьж байгаа зүйл нь ‘ой ухаанд биш харин төсөөлөлд’ байгааг харуулдаг гэж Майк тайлбарлав. Бусад анхаарах зүйл бол ярихаасаа өмнө хэт их анивчих, у.р.уулаа д.о.лоох, гүнзгий амьсгаа авах явдал юм. Тэд хариулахаасаа өмнө нэг асуултаа давтаж хэлэх, мөн ярьж байхдаа гараа с.а.рвуу хэлбэртэй болгож байгааг анзаарах нь зүйтэй.
Мэргэжилтэн тодорхой нарийн мэдээлэл өгөхгүй байх нь танд худал хэлж байгааг илтгэнэ гэж үзэж байна. Хүмүүсийг гар, хөлийнхөө хөдөлгөөнөөр хааж, нүдээрээ хавьтахаа больж, гараа ардаа нуух нь шинж тэмдэг мөн.
R.e.play P.o.ker-ийн ерөнхий менежер Тибо Ричард-Фолиан судалгааны талаар ярьсан юм. Тэрээр хэлэхдээ ‘Хүмүүс ихэнхдээ аман бус дохиогоор харилцдаг бөгөөд хуурамч биеийн хэлийг хэрхэн тайлах талаар сурч мэдсэн нь, хүмүүс бидэнд юу хэлж байгааг ойлгоход маш их давуу талтай болох нь батлагдсан юм.
Бид т.о.глогчиддоо ө.р.сөлдөгчийнхөө биеийн хэл, ярианы бус шинж тэмдгүүдийг тайлбарлаж, х.у.у.рамчаар харах чадварыг нь х.у.рцатгаж, хариуд нь ш.и.рээний а.р.д уншихад нь б.э.рхшээлтэй болгох үүднээс энэхүү судалгааг хийсэн.’ гэж тэрээр хуваалцжээ.