Сонин Хачин

Нэгэн эр 273 сая доллор сугалаагаар хожсоны дараа салсан эхнэр нь залгаж юу гэж хэлсэн гээч … Та лав итгэхгүй дээ

Нью Жерси мужид амьдардаг нэгэн эр Мега Миллион Жекпот гэх сугалааны ялагчаар тодорч 273 сая долларын jackpot хожжээ. Майк Вийрский энэ долоо хоногт 273 сая долларын jackpot хожсон боловч түүний экс эхнэр Эйлин Мюррей түүнийг орхисондоо одоо хүртэл харамсахгүй байгаа бөгөөд 273 сая долларын jackpot ч гэсэн түүний хайрыг буцааж авч чадахгүй гэжээ.

Хэдийгээр тэдний салсан бодит шалтгаан тодорхойгүй байгаа ч Мюррей Вейрскийг хэдэн жилийн турш ажилгүй байсан гэж мэдэгджээ. Мюррей New York Post сонинд өгсөн ярилцлагадаа:

‘Тэр энэ их мөнгөтэй болохоор тэр гэнэт надад таалагдаж эхлэхгүй байгаа. Би юуны ч араас яваагүй. Надад ёс суртахуун байна. Би өөрийнхөө төлөө ажиллаж байсан ба надад байгаа бүх зүйлээ мэддэг.

‘Үүний тухай бодож үзээрэй. Би хэр удаан ажиллах ёстой байсан бэ? Би түүнийг хэр удаан дэмжиж тэжээх ёстой байсан бэ? Би түүнд салах үедээ маш их мөнгө өгөх ёстой байсан, ‘Чи надад ёс суртахууны хувьд ямар зүйл ёстойг хэлээрэй.’

Мюррей аравдугаар сард 15 жил ханилсан гэрлэлтээ цуцалж, Вейирскид салахад их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болжээ. Тэрбээр эхнэр, нөхрөө дэмжлэх мөнгийг  орлогоноосоо түүнд одоо хүртэл төлдөг. Сугалаа хожсоны дараа Вейирский хэвлэлийн бага хурал дээр хуучин эхнэр нь түүн рүү залгасан гэж хэлсэн.

Гэсэн хэдий ч Мюррей түүн рүү залгсаг гэдгээ няцаав. Тэр хэлэхдээ: ‘Тэр намайг тэнд гараа тосоод байгаа гэж бодож байх болно, тийм юм хийх бодолгүй байна. Би түүнд сайн сайхныг хүсч байна … гэхдээ тэр итгэдэггүйг би мэдэж байгаа. Түүнийг сайн хүмүүсээр хүрээлүүлээсэй гэж хүсч байна. Хэн нэгэнд давуу талыг өөртөө ашигтайгаар ашиглах ёсгүй гэж би бодож байна. Гэж ярилцлагандаа хэлжээ. Та энэ талаар юу гэж бодож байна? Бидэнд сэтгэгдэл үлдээн хэлээрэй

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button