Сонин Хачин

3 өөр залуугийн 11 хүүхэдтэй ээжийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Үнэхээр итгэмээргүй …

Ээж Бритни Черч нь 11 хүүхэдтэй ба бас нэг бяцхан зүрх хэвлийд нь жирэмсэн байгаа байна. Тэрээр дотор нь нуугдаж тоглож болхоор их хиртэй хувцасны ‘уул’-ыг хэрхэн даван туулж, угаадаг талаараа хуваалцсан нь олон хүний нүдийг орой дээр нь гаргажээ.

11 хүүхэдтэй жирэмсэн ээж угааж буй ‘уул’ -ынхаа бичлэгийг хуваалцаж, гурван ихэр хүүхдийнхээ ачаар долоо хоног бүр 600 живх хэрэглэдэг болохыг цахим орчинд хуваалцжээ. АНУ-ын Канзас мужийн Арканзас Ситигээс гаралтай Бритни Черч нь 2 наснаас эхлээд 16 хүртэлх насны 11 хүүхдийн ээж болсон бөгөөд, одоо нөхөр Кристэйгээ 12 дахь хүүхдээ хүлээж байгаа байна.

Бритни өөрийн YouTube болон Instagram-ийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан, гэр бүлийнхээ хууч хөөрөлдөөнийг тогтмол хуваалцдаг байна. Тэрээр энэ долоо хоногт овоолсон хувцаснууд дунд төөрсөн хоёр бага хүүхдийнхээ зургийг хуваалцжээ.

Түүний TikTok суваг дээрээ нийтэлснээр: ‘Бид нуугдаж тоглож байна, дараа нь эвхэж эхэлнэ дээ. Хэн хаана байгааг хэн ч тааварлаж чадахгүй… өө, би чамайг олчихлоо. Тэнд Силас байна шүү дээ’ гэж түүний хоёр бага хүү асар том овоолсон хувцасны доороос толгойгоо цухуйлгаж байгаа нь бичлэг дээр гарчээ.

Бритни ‘Хувцсан уул’ видеоны тайлбарыг оруулаад ‘Миний том хүүхдүүд өөрсдөө бүх угаалгаа хийдэг. Нөхөртөө хэлэхэд бид зүгээр л орхисон бол хэн ч анзаарахгүй гэдгийг ойлгуулах гэж оролдож байна.’ гэжээ. Бритнигийн анхны хүүхэд болох охин Кризманийг тэр үед нөхөртэйгөө дөнгөж 16 настай байхдаа төрүүлсэн байна.

Хосууд 2010 онд салахаасаа өмнө тэд дөрвөн хүүхэдтэй байжээ, 14 настай Жордан, 13 настай Калеб, 12 настай Джейс, болон 10 настай Каденс нар. Бритни салсныхаа дараа 2012 онд одоогийн нөхөр 34 настай Кристэй уулзахаасаа өмнө дахин нэг охин Жесалинтай болсон байна. Хосууд 2019 онд Абел, Оливер, Ашер гэсэн гурван ихэр хүүхдийг угтан авахаасаа өмнө, анхны хүү болох одоо 3 настай Кристофертойгоо жирэмсэн болжээ. Долдугаар сард хосууд тав дахь хүүхдээ хамтдаа угтах бөгөөд Бритни охинтой болно гэж найдаж байгаа байна.

Тэрээр өнгөрсөн жил нийтэлсэн бичлэгтээ ‘Бид дахиад нэг охинтой болохыг хичээнэ гэж найдаж байгаа. Би хэзээ ч 15-аас илүү хүүхэдтэй болно гэж бодохгүй байна. Гэхдээ би бас 11 хүүхэдтэй болно гэж хэзээ ч бодож байгаагүй.’ гэжээ. Хосууд өмнө нь долоо хоног бүр 600 ширхэг живх,  66 хайрцаг сүү хэрэглэдэг гэдгээ хэлж байсан. Бритни өөрөө том гэр бүлээс гаралтай бөгөөд дээрээ есөн ахтай бол, Крис найман хүүхдийн нэг юм. Өнөр өтгөн, жаргалтай гэр бүл байна даа. Олуулаа байх ч сайхан шүү!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button