Сонин Хачин

‘Хамгийн урт үстэй’ охин дээд амжилт тогтоосон үсээ тайрчээ. Ингэж урт ургуулж чадсан нууц нь …

‘Өсвөр насныхны хамгийн урт үстэй’ цолыг эзэмшиж байсан 18 настай охин алдарт үсээ тайрчээ. Тэрээр 198 см үсээ тайрсаныхаа дараа танигдахын аргагүй харагдаж байна.

Ниланши Пател нь 2018 оноос хойш ‘өсвөр насныхны хамгийн урт үстэй’ дээд амжилтыг эзэмшиж байжээ. 18 настай охин ‘өсвөр насныхны хамгийн урт үстэй’ гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн боловч тэрээр үсээ тайрчээ. Ниланши Пател зургаан настайгаасаа эхлэн үсээ ургуулж байжээ. 12 жилийн дараа тэрээр алхаж байхдаа шалан дээгүүр чиррэгддэг, 198 см үстэй болж чаджээ.

Гэвч Энэтхэгийн Гужарат мужийн Модаса хотын охин супер урт үсээ тайрмал засалтаар засхаар шийджээ. Ниланши нь өөрийнхөө дээд рекорд эвдсэн үсээ АНУ-ын Холливудын ‘Riley’s Believe it or Not!’ музейд хандивлажээ.

Ниланшийн мөрнөөс 3,3 кг жинг авч тайрсан болхоор, тэрээр маш хүнд жингээс ангижирчээ. Охин шинэ дүр төрхдөө их баяртай байгаа бөгөөд энэ нь хуучин хэвэндээ ороход дахиад 12 жил шаардагдах тул таатай байгаа гэнэ.

Тэрээр хэлэхдээ: ‘Миний үс надад маш их зүйлийг өгсөн. Үснийхээ ачаар намайг ’жинхэнэ амьдрал дээрх Рапунзел’ гэж нэрлэсэн. Одоо үүнийг буцааж өгөх цаг болжээ. Би шинэ үсний засалтдаа их дуртай. Би АНУ-ын музейд үсээ илгээх гэж байгаадаа бахархаж байна. Миний үсийг хүмүүс хараад урам зориг авах болно. Би үнэхээр, үнэхээр баяртай байна … Өнөөдөр шинэ эхлэл бөгөөд цаашид олон рекордыг эвдэх болно гэж найдаж байна.’ гэжээ.

Ниланши бас үсэндээ цаг хугацаа хэмнэж байгаад баяртай байгаа байх. Өмнө нь тэрээр үсээ долоо хоногт нэг удаа л угаадаг байсан, учир нь хатаахад 30 минутыг, самнахад нэг цагийг зарцуулдаг байжээ. Дараа нь тэрээр ээжийнхээ нууц жортой гар хийцийн тосыг түрхдэг байжээ. Тос нь гэр бүлийн нууц жор гэнэ.

Өдөр тутмын амьдралдаа садаа болгохгүйн тулд, дээд амжилт эзэмшигч нь үсээ сүлжсэн эсвэл бөөрөнхийлж боох ёстой байдаг гэнэ. Тэр бас зарим мөчүүдэд хааяа түүн дээрээ бүдрэн унадаг байсан гэнэ! Насанд хүрэгчдийн хамгийн урт үстэй байх одоогийн дээд амжилтыг 549 см урттай, Хятад эмэгтэй Шие Цюпинг эзэмшдэг байна. Энэ бол анаашны өндөр шиг урт юм! Сие 13 настайгаасаа үсээ ургуулсаар ирсэн байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button