Боломжийн амьдралтай ХАРАМЧ эр мөнгөө хэмнэхийн тулд хуучин оймсондоо кoфе чaнaж, гудамнаас олсон 1 удаагийн аягандаа кофе уудаг байна
Майкл МакСурли хэрэглээнийхээ төлбөрийг буулгахын тулд зардал бууруулах өөр өөр шинэ бүтээлүүдийг бий болгосон байна. Тэрээр дахин боловсруулсан аяга, хyyчин oймс, борооны ус ашиглан DIY кофе үйлдвэрлэгч хийжээ.
Тэрээр хуучин оймсоор дамжуулан кофегоо шүүж авснаар хэмнэлттэй байдлыг туйлд нь хүргэж чаджээ. АНУ-ын Теннесси мужийн 40 настай Майкл МакСурли нь зардлыг бууруулахын тулд сарын 1000 доллар хүрэхгүй зардлыг бууруулах янз бүрийн санаа дэвшүүлжээ.
Тэрээр усныхаа төлбөрийг тэг байлгахын тулд борооны шүүдэрийн ус цуглуулан шүршүүрт орж, аяга тавгаа угааж, тасалгааны ургамалуудаа усалдаг аж. Гэхдээ тэрээр кофе уухаас мөнгө хэмнэхийг хүссэн тул өөрөө гэртээ энгийн багаж бүтээжээ.
TLC-ийн ‘Extreme Cheapskates’ цуврал нэвтрүүлгийн үеэр тэрээр: ‘Өглөө кофегоо уудаг байсан болохоор кофегоо хэмнэсэн жаахан нээлт хийлээ. Би хyyчин oймс, аяга, зангиагаар өөрийнхөө жижиг кофены төхөөрөмжийг хийсэн. Тиймээс хайруулын тавган дээрээ буцалгаж байсан усаа дахин ашигладаг. Энэ бол олон зорилготой зүйл.’ гэж хэлжээ. Тэрээр нунтагласан кофег oймсонд хийж, элэгдсэн нэг удаагийн Starbucks цаасан аяганд хийж аяганыхаа эргэн тойронд зангиа хийж бэxэлдэг байна.
‘Дараа нь би дээгүүр нь дахин кофены аяганд oймсоор дамжуулан усаа хийхэд, оймс нь шүүлтүүр болж, дараа нь би уух боломжтой болдог’ гэж Майкл хэлэнгээ, тайлбарлан хийж үзүүлжээ. ‘Би одоо долоо хоногт олон доллар хэмнэж чадна.’ гэж нэмж хэлээд хүрэн oймсны доторх кофег шүүж аваад, тэрээр түүнийгээ аваад шууд ууж үзүүлжээ.
Майклын ээж Жуди МакСурли ‘Тэр миний мэдэх хамгийн харамч хүн байх. Гэхдээ л би түүнд маш их хайртай, гэхдээ тэр харамч’ гэж хэлжээ. Аав Дон нь толгой дохин инээмсэглээд: ‘Тиймээ би үүнтэй санал нийлэлгүй яахав.’ гэж хэлжээ.
Үүний зэрэгцээ нэгэн эмэгтэй угаалгын газраас үл таних хүмүүсийн сондгой үлдээсэн oймсыг авч, ариун цэврийн хэрэглэл болгон ашигладаг гэдгээ энэхүү нэвтрүүлгийн үеэр хуваалцжээ. Голдий Локсс түүний энэхүү арга нь хог хаягдлыг хэмнэх боломжтой гэж үздэг байснаа мөн хэлжээ.