Сонин Хачин

Маш өвөрмөц ихэр хүүхдүүдтэй гэр бүл – Нэг нь цагаан, нөгөөх нь хар арьстай, харин нөгөө 2 нь …

Энэ бол хамгийн ховор тохиолддог үзэгдэл. Тэдний дөрвөн ихэр хүүхэд нь маш өвөрмөц. Хоёр дахь удаагаа энэ давтагдана гэдэг үнэхээр итгэмээргүй юм. Тэд Британи гаралтай гэр бүл юм.

Эрэгтэй эмэгтэй ихэр бусад ихрүүдтэй адил биш юм. Эрэгтэй эмэгтэй ихрүүд бие биенээсээ тэс өөр байж болно. Гэхдээ ийм өөр арьсны өнгөтэй төрөх нь туйлын ховор байдаг. Лаурен ээж Аллисонтай адилхан цайвар өнгийн арьстай, цайвар үстэй, цэнхэр нүдтэй. Үүний зэрэгцээ  Хэйлэй аав Динтэй адил хар арьстай, хар үстэй, бор нүдтэй юм.

Хоёр өөр арьсны өнгөтэй төрсөн ихэр болох Лаурен, Хейлэй нар эцэг эхдээ том сюрприз болжээ. Гэхдээ хос дахин ихэр хүүхэдтэй болсон юм.  Мөн арьсны өнгө нь хоорондоо ялгаатай байдал дахин давтагдсан гэвэл та итгэх үү ? Та үүнийг харсан ч итгэхгүй байж магадгүй юм.

Саяхан төрсөн Мия, Лиа нар эгч нарынхаа адил хоорондоо огт адилгүй, нэг нь аав шигээ, нөгөө нь ээж шигээ харагддаг байна. Тэд гадаад төрхийн хувьд өөр харагддаг. Тэдний арьс, үс, нүд гээд бүх зүйл нь өөр.

‘Бид 7 жилийн өмнө анхны ихрүүдээ хараад их гайхсан шүү. Үүнтэй ижил зүйл дахин болно гэж бид бодоогүй байсан. Хүүхдүүд маань үнэхээр эгдүүтэй. Бид маш өвөрмөц гэр бүлтэй’ гэж хосууд хэлжээ.

Нээрээ л нүдээрээ харсан ч итгэхээргүй гэр бүл байна даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button